Энэ сарын цаг агаар ямар байх талаарх Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээг хүргэж байна
Баруун зүгийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан буюу Ховдын нутаг, Баян-Өлгийн өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 хэмээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16 м/с, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард Хөвсгөлийн зүүн өмнөд, Архангай, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр нийт нутгаар цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 хэм дулаан ба Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард Хэнтийн зүүн өмнөд, Сүхбаатарын хойд, Дорнодын хойд хагасаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо, сүүлчээр нь зарим газраар хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг: Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, бусад хэсгээр 4-9 хэм дулаан буюу Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан байна. Энэ сард Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар бороо, хур тунадас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, эцсээр зарим газраар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар 14-16 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.