8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарын анхааралд...

2016-10-04 08:50:19

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас хамгийн их машин зорчдог дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулж, ирэх Даваа гаригаас туршихаар боллоо. Жолооч нарын дунд явуулсан санал асуулгад 95 хувь нь гэрлэн дохио хүлээхгүй шууд баруун гар тийш эргэхийг дэмжжээ. Эдгээр уулзвар нь Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзвар юм. Энэ дөрвөн уулзвараар жолооч улаан гэрэл үл хамааран эргэх нь түгжрэл бууруулахад бодитой нөлөөлвөл цаашлаад тогтмол баримтлаад явах аж. Ингэхдээ жолооч баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалаас ногоон гэрлээр ирж буй автомашинд болон зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх ёстой. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын судалгаагаар уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, тухайн уулзварт үүссэн түгжрэлийг 20 хувь багасгах юм. Мөн авто машины дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад эергээр нөлөөлнө гэж тооцжээ.

Саппорогийн уулзвар зурган илэрцүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Teneg pizdanuud
2016/10/05 141.0.15.248
Amgalan
Mash buruu daraagiin uulzvar achaalalaa daakhgyi buur ikh tygjirel yysne
2016/10/04 202.9.40.193
natsag
ali ert ingeh bsan yum
2016/10/04 122.201.24.50
  • Recent
  • Most Read
  • Most Comment