8o
Улаанбаатар хот
mobile menu

Байнгын хороо: Аж, ахуйн нэгжийн орлогын албан татварт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ

2016-10-04 09:26:00

Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаантай. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Харин Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхээр товложээ. Ингээд хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг хүргэе.

10 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:


1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:


Хэлэлцэх асуудал:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

 

   Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт;
    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт;
    Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.

3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

   Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment