8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон улсын томоохон хэвлэлүүд Монголын эдийн засгийн хямралыг онцолж байна

2016-10-04 09:50:46

Шинэ засгийн газрын  танхим бүрдсэнээс хойш буюу өнгөрсөн наймдугаар сарын эхээр Монгол Улс “Стэнд  бай” хөтөлбөрт хамрагдах асуудал яригдаж эхэлсэн. Төсвийн тодотгол, засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх үеэр уг хөтөлбөрт манай улс хамрагдах нь нэгэнт тодорхой болчихоод байсан ч гэж болно. 
Сүүлийн өдрүүдэд төр засгийн удирдлагууд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй шат дараалсан уулзалт хийж, Стэнд байн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд уг хөтөлбөрт хамрагдах шат дараатай бэлтгэл ажлуудын хүрээнд хэдэн хоногийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан АНУ-ыг зорьсон билээ. Манай улсад үүссэн нөхцөл байдлын талаар гадны хэвлэлүүд нэлээд онцолж байна. 

Монгол Улс эдийн засгийн хүндрэлд орж, Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж хүссэн тухай "Financial Times" сонин мэдээлжээ.Уг асуудлаар ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан баг энэ сарын сүүлээр Улаанбаатар хотноо ирж, Засгийн газартай хэлэлцээ хийхээр болсон байна.
Монгол Улс ОУВС-ийн "Стэнд Бай" хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч уг хөтөлбөрт хамрагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгааюм.
Мөн Монгол Улс Хятад улсад нийлүүлдэг нүүрс, зэс, алтны экспортоор эдийн засгаа сайжруулна хэмээн горьдлого тавьж байгаа ч түүхий эдийн үнэ энэ намар хамгийн доод цэгтээ хүрээд буй. Түүнчлэн тус улсын төсвийн алдагдал, цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн зэрэг нь эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлэснийг илтгэх болжээ.
Цаашид Монгол Улсын төсвийн алдагдал ДНБ-ий 20 хувьд хүрч, ирэх онд тус улсын хувийн болон улсын өр хоёр тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна. Улсын нийт өр нь 23.5 тэрбум ам.долларт хүрч байгаа нь 12 тэрбум ам.доллараар хэмжигддэг тус улсын эдийн засгаас хоёр дахин их үзүүлэлт юм.
Үүнээс 8.4 тэрбум ам.долларыг Засгийн газрын өр эзэлж байгаа аж. Тус улсад нүүрлэж буй эдийн засгийн хүндрэл, дотоод валютын уналтын эсрэг Монгол Банкнаас арга хэмжээ авч бодлогын хүүг 4.5 хувиар өсгөөд байгаа юм.
ОУВС-ийн хөтөлбөр ирэх долоо хоногт Вашингтон хотод эхэлнэ гэж "Financial Times" мэдээлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bi
Zeel avch hanalaa, odoo bolloo hulgaich naraa. Zeel , bond avchraad oorsdoo huvaagaad offshortchihoor wne uls oron iim yum bolj baigaan
2016/10/05 202.179.23.74
эрка
Өөр гарц байхгүй.
2016/10/04 103.229.122.49
  • Recent
  • Most Read
  • Most Comment