8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянчандмань сумын хохирогч бүсгүй эмчлүүлэх мөнгөгүй болжээ

2015-12-11 08:30:00

Өнгөрсөн  есдүгээр сард Төв аймгийн Баянчандмань суманд нэгэн эмэгтэй  удирдлагадаа зүй бусаар хүчиндүүлсэн хэрэг гарсан.   согтуурсан үедээ ийнхүү араатан мэт авирлаж биед нь олон тооны гэмтэл шарх үлдээж, гурван удаагийн хагалгаанд орсон бүсгүйн бие дээрдэн эмнэлгээс гарсан байгаа бөгөөд гадуур эмчилгээтэй байгаа юм. Хагалгаанууддаа бэлдээд, цус төлжүүлэх эмчилгээнээс эхлээд сэтгэл санааг нь засах эмчилгээ хийлгэж байгаа аж.

Б.Ханбаатарын гарт тамлуулсан бүсгүй дахиад давсагны угсраа хагалгаанд орох шаардлагатай болоод байгаа ажээ. Тэрбээр хагалгаануудын дундуур Нийслэлд байж эмчлүүлэх эд болох хагалгаа бүрийн зардалд яаралтай дэмжлэг тусламж шардлагатай болжээ. Одоогоор сэжигтэн Н.Ханбаатар хохирогч эмэгтэйд  мөнгө өгөөгүй бөгөөд эмчилгээний мөнгөгүй болсон байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хохирогчид туслах хандив цуглуулах гэж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “Баянчандмань сумын Засаг даргын орлогчийн гарт жендерийн байдлаасаа болж тамлуулсан бүсгүй давсагны угсраа хагалгаанд орох шаардлагатай болоод байна. Тэрбээр хагалгаануудын дундуур нийслэлд байж эмчлүүлэх болоод хагалгаа бүрийн зардалд яаралтай дэмжлэг тусламж шаардлагатай болсон. Иймд туслахыг хүсвэл Хаан банк 5030496142, Төрийн банк 311000089875 тоот дансанд “Баянчандмань” гэж тэмдэглэл хийн хандив ергөнө үү” хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл