8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянголын АН Б.Оросоогоо С.Одонтуяагаар солих уу

2016-10-04 10:28:00

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эд өрнөж буй энэ үед Баянгол дүүргийн АН-ын сонгуулийн амлалт олны анхаарлыг ихээхэн татаад байна. Тодруулбал, орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн АН-ын олонхи болж чадвал УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг Засаг даргаар ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухайгаа рекламны самбарт хүртэл байршуулсан байна. Энэ талаар цахим ертөнц дэхь идэвхтэнүүд “Баянголчууд сайн Засаг даргатай болохын тулд АН-аас хэн ч байсан дугуйлах болжээ” хэмээн жиргэжээ. Мөн зарим нь “УИХ-ын экс гишүүн С.Одонтуяа нам нь ялбал БГД-ийн засаг дарга болно гэж С.Эрдэнэ гуайн гараас хөтөлж байгаад хэлчихлээ. Тэгэхээр одоогийн засаг дарга Б.Оросоогоо өөрчлөх юм. Асуулт?БГД-ийнхээ сайн бүхнийг үргэлжүүлэх уриа дэвшүүлсэн юм бол сайхан бүхнийг бүтээгчээ яагаад солино гэж байгаа юм? Б.Оросоо нь утсан хүүхэлдэй биш юм бол яагаад чимээгүй суугаад байна, эсвэл муу ажилласан гэдэгтэйгээ эвлэрч байгаа хэрэг үү?” гэжээ.


Ямартай ч Баянголын АН сонгуульд ялсаны шагналдаа С.Одонтуяаг Засаг дарга болгох бололтой. Харин тэдний энэхүү PR сонгуулийн үр дүнд нь хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Orocoogoo jiij b gaa yum uu, bas yamar naimaa hiichihev Erdene van..
2016/10/05 202.21.106.132
Niisleliin irgen
BAYANGOL DUUREG ERDENE GEDEG HUNII MEDEL YOM BOL SONGUULIAR YAH YOM.TER ERDENE ZASGIIN NOYON MEDNE BIZ.BUU DONGOS ERDENEE.DUURGIIN IRGEDIIG BASAMJILAHAA ZOGSOO!? Yomand hemjee hyazgaar gej neg yom bii
2016/10/05 103.57.95.163
ц
БГД-ыг Эрдэнээ гэдэг Луйварчны гараас салгаж авах хэрэгтэй
2016/10/04 202.179.27.251
ЗОЧИН
СОНГУУЛЬД ОРЖ УНАЧИХААД ХҮНИЙ АЖИЛ БУЛААЖ АВДАГ ОДОНТУЯА ЯМАР ИХ ХААЛГАТАЙ ХҮҮХЭНБЭ ИЧЭЭЧ ТА НАМАА УНАХАД ХУВЬ нэмрээОРУУЛСАН ШҮҮ ДЭЭ иИХ Л ХААЛГАТАЙ ХҮҮХЭНДЭЭ НӨХРӨӨ ХҮРТЭЛ ДАРГА БОЛГООД Л 2ТӨРД
2016/10/04 103.10.22.41
зочин
Баянгочууд одоо АН ЫГ СОНГОХГҮЙ ЭЭ ОДОО БОЛСООН
2016/10/04 103.10.22.41
с.эрдэнэ одоо болноо
БГД ч С.Эрдэнийн вант улс болсон биз дээ.
2016/10/04 124.158.77.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment