8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: "Тэнд Эрдэнэтийн асуудлыг шийдчихлээ. Аюултай юм болох гэж байна. Ямартай ч таньд дуулгъя гэж” нэг залуу хэлсэн

2016-10-04 11:12:00

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар луйвардаж авсан гэх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн. Уг асуудлаар түүнтэй ярилцлаа.

БИ “ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДЛААР НАМД ЗАХИРАГДАХГҮЙ

- Та “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчирч чадлаа. Гэтэл улс төрийн хүрээнд хэн ч уг асуудлыг ярихгүй байна. Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээхдээ өргөн хүрээний асуудлаар үг хэллээ. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг огт хөндсөнгүй. Үүнийг та юу гэж харж байна вэ?

- УИХ-ын дарга намрын чуулганыг нээж үг хэлэхдээ уг асуудлыг яагаад хөндөөгүйг мэдэхгүй байна. Хэлэх ёстой юм аа л хэлж байгаа гэсэн үг. Шалгасан дүнг нь танилцуул гэж ээлжит бус чуулганы хаалт дээр М.Энхболд хэлж байсан шүү дээ.

- Таныг “Эрдэнэт”-ийн хувьчлалын асуудлыг хөндөөд эхлэнгүүт бүлгийн гишүүд чинь хэрхэн хүлээж авсан бэ?

Би “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар анх удаа ярьж байгаа юм биш. 1998 онд ийм зүйл болж байсан. Тухайн үед Ардчилсан холбоо эвсэл эрх барьж байх үед буюу 1998 оны долдугаар сарын 20-дын үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсоны дараа Эрдэнэтийн хаалгыг сүхдэж байгаад эзэлж байлаа. Түүний дараахан “ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдвал манайх татгалзахгүй, манайх өөрт ногдох хувиа иймэрхүү байдлаар авбал танайх дуугүй байгаарай” гэсэн утгатай бичгийг тухайн үеийн ерөнхий сайд Орос руу явуулсан. Орост очсон тэр бичгийг Москвагаас З.Энхболд олж аваад энд авчирч Н.Энхбаярт өгч байсан. Уг бичгээс болж Засгийн газар огцорч байлаа. Тэр шалгалтыг ахалж ажиллаж байсан хүн нь би шүү дээ. Одоо энэ хоёр дахь нь.Тэр хэрүүл ид явагдаж байх үеэр буюу аравдугаар сарын 2-нд С.Зориг алагдсан юм шүү дээ. Одоо юу болох юм би мэдэхгүй байна. Тухайн үед хойд айлтай далдуур хуйвалдсан арга өнөөдрийнхтэй яг агаар нэг. Эзэн нь л өөр.

- Эзэн нь хэн гэж. Та нэрлэж болох уу?

- Одоогоос гурван жилийн өмнө буюу Ч.Ганзоригийг захирлаар нь ажиллаж байхад Сингапурт нэг уулзалт болсон. Тэр уулзалтанд ХХБ-ны Ц.Эрдэнэбилэг Ростехийн төлөөний нэг буриад генерал хоёр уулзаж Эрдэнэтийг зарах тохироо хийсэн. Тэр уулзалтын гэрч болсон үед эх орноо гэсэн сэтгэлтэй нэг залуу надад “Тэнд Эрдэнэтийн асуудлыг шийдчихлээ. Энэ аюултай юм болох гэж байна. Ямартай ч үүнийг таньд дуулгъя гэж” хэлж байсан юм. Би арай ч ийм зүйл болохгүй байлгүй дээ гэж дотроо бодоод байдлыг ажиглаад байж байтал сая яг хийлээ. Ийм л учиртай. Энэ асуудлыг улс төрийн нэг хүчин дангаараа шийдвэрлэж чадахгүй. Учир нь дөрвөн жилд нэг удаа сонгууль болж Засгийн эрх солигддог мөчлөгтэй. Тэгэхээр заавал хоёулантай нь ярьж, ойлголцож байж урьдчилсан байдлаар ажлаа явуулдаг. 1998 оных ч тийм л байсан. Бас л хоёр талын оролцоо байсан. Тэгэхээр энэ бол явдалтай эд шүү. 1998 онд Ж.Наранцацралтыг ерөнхий сайдаар томилогдох хүртэл бөөн юм болж байсан. Даваадоржын Ганболдыг 7 удаа буцаасны цаад шалтгааны нэг нь Эрдэнэтээр тохиролцож чадаагүй явдал байсан. Да Ганболд энэ тухай хэвлэлийн бага хурал хийх гээд айгаад чадаагүйг хүртэл би мэднэ. Ингэж 18 жил “төөрч” яваад Эрдэнэтийн ТУЗ-ын дарга боллоо доо. Энэ удаад Ц.Эрдэнэбилэг гэдэг хүн л энэ бүх зүйлийг хийчихлээ. Гэхдээ Ц.Эрдэнэбилэг маш жижигхэн хүн. Энэ бол Монголын бүх том дарга нартай урьдчилан тохироод хийгдсэн ажиллагаа гэдэг нь дэндүү ойлгомжтой. Үүнд баримт ч хэрэггүй. Хэрвээ том дарга нартай тохирохгүйгээр очоод хийлээ гэж бодоход ирснийх нь дараа УИХ, ЗГ эсхүл шинээр Засгийн эрх авсан хүчин гэхэд “үгүй” гээд ганцхан гишгэхэд бүх юм дуусна биздээ. Тэгэхээр энэ бол төрийн томчууд оролцсон хуйвалдаан. Ер нь бол Монголын төрийн томчууд Эрдэнэт, Худалдаа хөгжлийн банк гэсэн хоёр зүйл дээр зодолддог. Худалдаа хөгжлийн банкыг хувьчлах шийдвэр 2002 оны үед гарсан. Гэтэл хувьчилна гэж худлаа ярьж баахан алгуурласан. Тэр үед Худалдаа хөгжлийн банк улсын төсөвт 12 тэрбум төгрөгийг нэг жилд төлдөг байсан. Гэтэл хувьчлагдах шийдвэр гарсан намар улсын төсвийн тодотголоор зургаан тэрбум төгрөгийн татварыг нь байхгүй болгосон. Эндээс үүдэлтэй бөөн маргаан тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хооронд ил далд их явагдсан даа. Ингэж наад банк чинь хувьчлагдах ч юм шиг, үгүй ч юм шиг байж байгаад нэг л мэдэхэд Ц.Эрдэнэбилэг гэдэг хүний гарт орсон. Үүнээс болж Н.Багабанди 2003 оны 12 дугаар сард “урт шар дээлтээс болгоомжил” гэсэн үг хэлж УИХ-ын 2004 оны хаврын чуулганы нээлт дээр “шинэ сонголтын жил байх болно” гэж хэлж байлаа. Ер нь Монголын томчуудын ил, далд тэмцэл энэ хоёроос л болдог. “Эрдэнэт”-тэй харьцуулах үйлдвэр өнөөдөр байна уу. Худалдаа хөгжлийн банктай харьцуулах банк байна уу. Социализмын үед боссон Монголын эдийн засгийн хоёр акул нь энэ хоёр юм шүү дээ. Х.Баттулгын 26 саяар авчихдаг Баянгол зочид буудал бол хажууд нь юу ч биш. Тэгэхээр Эрдэнэт, Худалдаа хөгжийн банкны асуудал чинь эдийн засгийнхаас гадна илүү улс төр эрх мэдлийн шуналыг байнга дагуулж байдаг юм. Одоо эргээд харахад өнгөрсөн 70 жилийн ард түмний хөдөлмөр нэг хүний өмч болох гэж байна. “Эрдэнэт”-ийг хувьчлах асуудлыг жижиг банкны захирал хийчихдэг юм биш.

АРДЫН НАМ ЭНЭ ХУЙВАЛДААНД ОРОЛЦООГҮЙ ГЭДГЭЭ БАТЛАХ ГАНЦ АРГА БАЙНА

- Төрийн томчууд гэж Ардчилсан намыг эрх барьж байх үед ажиллаж байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван хүнийг хэлээд байна аа даа?

- “Эрдэнэт”-ийг хувьчлах шийдвэр гараад хэрэгжих хүртэл Ч.Сайханбилэг, З.Энхболд, Ц.Элбэгдорж нар байсан шүү дээ. Тэднийг эрх барьж байх үед шийдэгдээд дууссан. Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын тогтоол гарсан, мөн сарын 17, 20-ны өдрүүдэд Орос луу төлбөр хийгдсэн 23-ны өдөр Ташкентэд Орос, Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын уулзалт болж тэр арга хэмжээнд Худалдаа хөгжлийн банкны тэргүүн орлогч О.Орхон оролцсон, 28-нд Сайханбилэг нийтэд зарласан яг л байгаа биз дээ. Үүнийг юу гэж үзэх вэ. Мэдээгүй байна гэж үзэх үү. Тэгэхээр далд шийдвэрүүд байна. Үүний цаана нэг л зүйл бий. “Эрдэнэт” үйлдвэр УИХ-аар батлагдсан гэрээтэй. Тэгэхээр энэ үйлдвэрийн 49 хувийг зарах асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцүүлэх хууль номтой. Оросын Засгийн газар “Бид 49 хувиа зарна” гэдэг саналаа манай Засгийн газарт тавина. Тэр саналыг нь манай Засгийн газар авч хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлсний дараа яриа, хэлэлцээрээ хийх ёстой юм. Энэ бүх зүйл байхгүй байхад О.Орхон “Би хоёр жил хэлэлцээр хийсэн” гэж ярьсан. Тэгэхээр энд аймшигтай хуйвалдаан болсон нь ойлгомжтой байгаа биз дээ.

- Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах ажилд Монгол Ардын намынхан бас оролцсон юм биш үү.

- Манай намын удирдлага энэ ажилд оролцоогүй гэдгээ батлах ганц л арга байна. Үйлдвэрээ буцааж авах хэрэгтэй. Дураараа авирласан хүмүүсийн мөнгөний эх үүсвэр хаанаас гарсаныг шалгаад шударга гэдгээ нотол. Ингэж чадвал Ардын нам энэ хуйвалдаанд оролцоогүй гэдгээ ард түмэндээ харуулж чадна. Бултагнаад, дарж өнгөрүүлэх ажил хийгээд, цаг саармагжуулж дампуураад байх юм бол эвгүй шүү дээ.

- Өнөөгийн Засгийн газар уг асуудлыг ил гаргахаас сэрэмжилж бултагнаад байгаа юм биш үү. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өмнөх Засгийн газрын хуйвалдаан, хулгайг энэ Засгийн газрынхан нууж дараад байна гэж хэлсэн?

- Өө мэдэхгүй. Баримттай юм ярьсан байгаа даа. Ямартай ч хугацаа алдаж байгаа нь үнэн. Хугацаа алдаад байгаа учраас л би ярьж эхлээд байна шүү дээ. Наймдугаар сарын 5-нд шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулж эхлэх ёстой юм.

- Гэтэл хоёр сарын хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Засгийн газар шалгалтын дүнгээ танилцуулахад ийм их цаг хугацаа орно гэж үү?  

- Шалгалтын дүнгээ танилцуулалгүй хоёр сар өнгөрсөн учраас булталзаж байна гэж хэлдэг нь зүй ёсных. Ажлын хэсгийн дүгнэлтээ гаргаж чадахгүй байгаагийн шалтгааныг би мэдэхгүй. Ямартай ч Засгийн газрын ажлын хэсгийнхэн 49 хувийг авсан этгээдүүдээс материал шаардахаар өгөхгүй байгаа нь үнэн юм билээ. Тоохгүй байна.Улсын доторх улс болчихсон. Надад өмөг түшиг байна гэж бодож байгаа байх. Одоогийн эрх баригчдын түвшинд шүү. Тиймээс том толгой гаргаж байгаа байх. Тийм учраас “Эрдэнэт”-ийн асуудлаар би намд захирагдахгүй, энд дарга, цэргийн харьцаа байхгүй гэж хатуу үг хэлээд байгаа юм. Эрдэнэт, Худалдаа хөгжлийн банк хоёрыг гартаа оруулчихвал түмэн жилдээ Монголын толгойд сууна гэсэн бодолтой хүн байх шиг байна. Тэр мөрөөдөл биелэхгүй. Тэр хэн байх нь хамаагүй. Үүнийг л таслан зогсоохын тулд бүх зүйлийг хийх ёстой юм.

- Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг Сангийн сайд асан Б.Болорын “Эрдэнэт” үйлдвэрийг хувьчлахтай холбоотой гаргасан хоёр тушаалыг хууль бус гэдгийг тогтоосон гэсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар сонссон зүйл таньд байна уу?

- Мэдэхгүй байна. Өнгөрсөн хоногуудад сайд нар цуглаад ярьсан гэсэн. Ямар дүгнэлт гаргасныг би мэдэхгүй байна. Сая бүлгийн хурлаар гурав дахь өдөр асуудлыг шийдэх юм ярилаа. Харж л байя. Уг нь сэтгэл, зориг байвал гурван цагийн дотор шийдэх ажил. Эрдэнэтийг луйвардахдаа хуучин эрх баригчид 6-р сарын 27 гэсэн ганцхан өдөрт бүхнийг амжуулсан. Гэтэл манай Засгийн газар ганц үйлдвэрээ алдчихаад 3 сар юу ч хийж чадахгүй сууж байдаг. Энэ хооронд хоног бүр татвар төлөх ёстой хагас тэрбум төгрөг алдагдаж байна. Элдэв шалгалт явуулж цаг барж, 49 хувийг луйвардаад авчихсан хүмүүстэй харьцаж маяглах шаардлага байхгүй. Зүгээр л Б.Болорын хоёр тушаалыг хүчингүй болгочихоод ТУЗ-ын гишүүдийг томилоод хурлаа хийчих л асуудал байхгүй юу. Зургадугаар сарын 27-ны өдөр тийм л зүйл болсон. Юунд нь бэргээд байгааг би ойлгохгүй байна. Би Ерөнхий сайд байсан бол энэ ажлыг тэр өдөр нь дуусгах байсан юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан этгээдүүд Засгийн газрыг байхгүй болгочихоод байхад хаалгыг нь сүхдэж байгаад орох эрхтэй юм байгаа биз дээ. Тэгэхгүй байгаа учраас би яриад байна. Сүхдээд ороо гэж өөрсдөд нь би хэлээд байгаа. Яахаараа хулгайн замаар хөлжсөн хоёр, гурван этгээд төрийн дээр гардаг юм. “Ямаа туйлж янгаа эвддэггүй, тэмээ туйлж тэнгэр эвддэггүй” гэж үг бий. Эрх мэдлээ хэрэгжүүлж чадвал хууль зүйн хүрээнд 30 минутын дотор шийдэх ажил юм.

- Гэтэл Засгийн газар хөдлөхгүй байгаа учраас өнөөдөр өөрсдийгөө хардуулахад хүргээд байна.

- Чиний хардаж байгаа чинь зөв. Минийх ч зөв. Наадах чинь чи бид хоёрынх ч биш Монголын ард түмний хүсэл.

- “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д томилогдсон гэх гишүүдийн нэрс тодорхой болсон уу. Эдгээр гишүүдийн дунд Да.Ганболдыг байгаа гэх мэдээлэл байсан. Энэ талаар таньд олж мэдсэн зүйл байна уу?

- Би асуусан. ТУЗ-ын гишүүдэд Сангийн яамнаас гурав, Худалдаа хөгжлийн банкнаас гурван хүн тус, тус орсон байна. Харин даргаар нь хэн томилогдсон талаарх албан ёсны бичиг баримтыг Сангийн яамныхан олохгүй байгаа юм байна лээ. Даваадоржийн Ганболд даргаар нь томилогдсон гэх яриа байна. О.Орхон, Д.Ганболд, Мөнхбаатар, Рэвгийлхам, Шинэбаатар, Ганбат гэсэн хүмүүс ТУЗ-д байна даа. Шинэбаатар нь ТУЗ-ын даргынхаа шийдвэрээр ерөнхий захирлынхаа нэгдүгээр орлогч болоод худалдагдсан. Ингэж л энэ хуйвалдаан явагдсан. Би 1998 оны хуйвалдааныг нь мэддэг учраас одооныхтой нь харьцуулж үзээд байна. Ижил төстэй байна. Оросын талын хувьцаа эзэмшигч нь Оросын өмчийн хороо гэж байсан. Тэгсэн Оросын өмчийн хороог Ростех гэж сольсон. Ингэж бэлтгэл хангаад байсан юм байна лээ. Сая Ростех нь санал болгоод тэр худалдаа явагдсан.

Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ТТТ
Эрдэнэтийн асуудлаар ҮАЗ-өөр хэлэлцэх ёстой.Тэгэхээр төрийн 3 өндөрлөг мэдэхээр барахгүй,оролцсон байх магадлалтай байнаа.Энэ бол хууль дүрмээ уландаа гишгэж ард түмнээсээ уравсан хэрэг мөн.
2016/10/07 202.9.44.150
ТТТ
Монголын төр 51 хувиа зарчихаагүй л юм бол ТУЗ-ын даргаа өөрөө томилдоггүй юм уу.Эрдэнэтийн 49 хувийг хэн ч худалдан авлаа гэсэн хууль дүрмийнхээ дагуу ил тод,шударга шилэн байхыг ард түмэн шаардаж бн
2016/10/07 202.9.44.150
иргэн
Халзан Ганболд монголчуудыг элгээр нь хэвтүүлчихээд Эрдэнэтийг нь луйвардаж авчихаад амьд явна гэнээ Чи хэний даалгавараар монголчуудыг элгээр хэвтүүлж байнаа Чи одоо чадахгүй шүү Бид тэмцэнэ босно
2016/10/06 202.126.91.217
Баатар
Няамдорж дарга хэзээд унэний телее хун монголчууд бид дэмжих нь тодорхой
2016/10/06 58.182.66.198
ETA
LUIVARCHIN guud mongo harhaara shuud shunal ni huduluud zarchihaj magad shv nymdorj guai ta etsesiig ni hvrtel temtserei bid mon ard tvmen ard tani bga shv olon hvni magnai tenine de hurai hurai
2016/10/05 202.9.44.50
ETA
MASH zuv erdenet vildveriig yasan ch huvid gargaj bolohgvi 6000myngan ajilchin tednii ger bvl bas deerees ni tednii hed ni bairnii zeeltei bgaa boloo yaagad ch bolohgvi zvil hij bgaa shvv vnig zogsoo
2016/10/05 202.9.44.50
Маяа
монголын ард түмнийг энэ удаагийн хямралаас аврах ганц уйлдвэрийг луйвардаж авчихаад биднийг яаж өлбөрч үхэхийг чинь одоо л харъяа гээд тохуурхаад байгаа хоноцуудтай хамтдаа тэмцэе МОНГОЛЧУУД аа
2016/10/05 202.126.91.217
mongol
Nyamdorj eh oronch daanch hulgaich olon tul gantsaardaad bariwchilj chadahgvi shvv ard tvmniig duudwal hamt jagsaj Temtsie
2016/10/05 202.70.47.90
иргэд
Ц.Нямдорж гишүүнийг монголын шудрага ард түмэн дэмжиж хамгаалж байгааг хуйвалдагчид сануулая
2016/10/05 150.129.140.29
ука
САЙН БАЙНАА, НЯМДОРЖ ГУАЙ. ТА МИНЬ МАШ БОЛГООМЖТОЙ Л БАЙГААРАЙ ДАА. НААД ЛУЙВАРЧИД ЧИНЬ ОТОЖ БАЙГААД Л ДАЙРНА ШҮҮҮҮ.
2016/10/05 202.21.115.78
цээгий
нямдорж гишүүнийг дэмжиж байна шүү ийм л шудрага хүн эх оронд минь хэрэгтэй
2016/10/05 43.242.242.140
eh hun
Eh oron ard tumnee umartaj har amia bodson yamar archaagui,uchuuhen humuus ve.Bugdig ni shalgah heregtei.Bid ir huuhduudinhee ireeduigeer ingej togluulj bolohgui
2016/10/05 27.123.214.105
Зочин
Ene zasgin gazar erdenetin asuudlig yaj shiidehig bugd harj bga shu
2016/10/05 27.123.214.92
иргэн
Нямдорж гишүүнийг монголын шудрага ард түмэн бүгд дэмжинэ.
2016/10/05 27.123.214.92
mongol huu
NYAMDORJIIG DEMJIJ BAINA SAIN BAINA
2016/10/05 5.102.48.6
Erdenet n irgen
Odoo tgd eruulj turiin medeld 100 avch chadahgui l bhaadaa. Yadj 51 ee turiin medliinh bolgovol deed. Tgd neg yum helhed huvid ochsoni sain tal ni hariutslag sahilga bat saijrah yum shig sanagdaj bna
2016/10/05 150.129.141.68
баыйа
монголчуудаа ардын нам, ардчилсан нам гэж байхгүй гэдгийн баталгаа бол энэ, та бүү хуурт, сонгуульд оролцох хэрэг байхгүй шүү сонгуульдаа бүү оролц
2016/10/05 202.9.40.195
Док
Улс өөрийнхөө юмыг хэдэн хулгайчид улайм цайм булаалгачихаад эргүүлээд авч чадахгүй, Засгийн газар нь ямар ч хүчгүй чацга царайлаад л яваад байхиймаа. АН булааж аваад МАН-д хувийг нь өгөөд, Нямка хув
2016/10/05 182.160.34.194
Иргэн
Хийвэл бүү ай гэж ардын үг бий одоо олон дарамт ирнэ эхнээсээ ч ирж байгааг харж байна. Ард түмэн таньд итгэл өгч их хурлын эрхэм гишүүн болгосон өөрт чинь энэ асуудлыг хөндөж яриах бүрэн эрх байгаа
2016/10/05 150.129.141.7
Эрдэнэт
Эрдэнэт үйлдвэрээс шалтгаалж 6000 ажилчин, тэдгээрийн гэр бүл цаашлаад Эрдэнэт хот, Монгол улсын ирээдүй шалтгаалж байна.
2016/10/05 59.153.87.214
Хөнхөр
Эх оронч нямдоржийг дэмжинэ э., зүгээр ч нэг 26 жил сонгогдсон эр биш шүү.зоригтой шударга хүн. Муулж байгаа хулгайчууд бол эрдэнэтийг хувааж идэхээр зэхсэн хулгай нарын хөлсний бичээч нар, тэднийг то
2016/10/04 202.9.44.86
Эх оронч царайлах амархан юмаа
Оросын засгийн газар биш зугээр оросын талын тулээлэл Ростех хувиа зарсан тул нямкагийн яриа худлаа. Уунийгээ нямка сайн мэднэ. Зугээр эх оронч царайлах сонгуулийн сурталчилгаа. Бусдыг харлуулах дон
2016/10/04 103.26.194.219
Irgen
Luivarchdaas avrah heregtei. Tend heden zuun hynii talhiig bulaaj baina, Mongolchuudaa nam hargalzahgyi temtseh heregtei. /Javhlan haachchihav shudarga ynenii tuluu.Batzandan Magnai ...gyndalai
2016/10/04 182.160.35.58
Irgen.
Uildberiin ajilchid daramtan door amidarch bna. Turiin terguun am neehgui bna. 6000 ajilchid abral erj bna. 40 jil Mongolchuudiig tejeesen uildber neg udur oligarhuudiin gart orloo
2016/10/04 202.9.44.45
Irgen
2016 oni 6-r sariin 29.s hoish Erdenet uildber ezengui bna.
2016/10/04 202.9.44.45
irgen
Mongol ulsiig tejeedeg gol sudasiig ni tasadas, Erdenetiig uursduu awsan baina sh dee. Oroigui shun get l ene baix daa...
2016/10/04 122.201.22.60
zochin
Nimdorjiig demjij bn
2016/10/04 203.91.115.38
СЭРЦГЭЭЕ
ЁООООООООООООО НЯМДОРЖ ТАНЬД ТАЛАРХАЯ НААД ЛУЙВАРЧИН ТОНУУЛЧДАА БҮГДИЙГ ШАЛГАЖ ЭРДЭНЭТЭЭ БУЦААЖ АРД ТҮМЭНДЭЭ ТӨРДӨӨ АВЬЯ ТА Л ЧАДНА ТАНЫГ АРД ТҮМЭН ЧИНЬ 1000 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ
2016/10/04 202.179.24.158
Хмм
Босоцгооё.
2016/10/04 202.70.33.115
Жавхлан
Энэ жавхлан дурак яачив
2016/10/04 202.70.33.115
Зочин
Монголчууд минь энэ Эрдэнэтийн асуудал дээр нам гэж туйлшрахгүй тэмцье. Ард түмний хөрөнгө болохоос хэдхэн луйварчдын хөрөнгө болох ёсгүй
2016/10/04 150.129.142.108
эрка
Нам дамжсан олигархиудын хийсэн ажил гэдэг нь ойлгомжтой бна. Нямдорж, Батзандан нарт багцаа баримжаа байгаа , өөр зөв бодолтой гишүүд ч баймаар юм.Тодорхой мэдээлэлгүй бна гэж байхуу тэд.ХХБ
2016/10/04 103.229.122.49
zochin
aimshigtai zevuun tsag irj de
2016/10/04 119.40.103.3
зочин дугар
энэ баярцогт, сайханбилэг З.ЭНХБОЛД нар хэнийг доромжлоод байнааюу ч хийгээгүй дүр эсгэж ард түмний тархийг угаах санаатай байгаа юмуу ёстой доромжлол гэж үүнийг л хэлэх байхдаа ЭД НАРЫГ БАРИВЧЛА АЧ
2016/10/04 103.10.22.41
зочин
одоо тэгээд их юм хийх юм шиг ярихаасаа ичээчээ иргэдийн хуралд л гарвал Эрдэнэтээ буцааж өгнө гэх ньхолгүй л юм ярьж байна даа хөөрхий ОДОО БОЛНОО АН-ЫНХААН МОНГОЛЧУУД ТЭНЭГ БИШ ШҮҮ ОДОО ТА НАРЫГ
2016/10/04 103.10.22.41
Xxxx
Hujaa hun avah yostoi bsan um shig bna Mongol hun avah mungu bhgui hulgai l hiisen bj taaraa geed shulsee uschuuleed bna Tagnuul hun uurgee l guitsetgej bna Mongoliin tur ene tagnuulchiig 26 jil tejee
2016/10/04 166.170.5.119
шагдарсүрэн
Эрдэнэт эвгүй боллоо шүү гэдгийг нөгөө муу нэртэй луу данстай Н.Энхбаяр нилээн эрт хэлж сануулж байсан даа та нарт тэр үед зогсоох бүрэн боломж АН ынханд байсан шүү ӨӨрсдөө хийж байгаа болохоороо
2016/10/04 103.10.22.41
irgen
MONGOLCHUUD BID , GERT NI ORJ GERIIG NI L SAMRAAGUI BOL BOLLOO GESEN HUVIA HICHEESEN BERTEGCHINGUUD BOLCHIHOJ. BID EDGEER LUIVARCHIDIIN ESREG YU CH HIIJ CHADAHGUI GEJ UU
2016/10/04 202.21.115.82
Зорчин
Энэнд оролцоогүй төрийн 3 өндөрлг бараг байхгүй байх үйлдвэрийн 49% хувьд худалдаж авсанаар далимдуулан улс төрийн бүх л томчууд хувь хүртхээр улайрч байна. Одоогийн засгийн газрыг хахуулдаад л авна.
2016/10/04 202.9.44.135
zochin
Archaagui luivarchid
2016/10/04 183.177.97.14
Luivarchind
Muu luivarchind Elbegdorj saihanbileg enkhbold nartai nyamkatainhamt temtseh yostoi ard tumeen
2016/10/04 27.123.214.120
  • Recent
  • Most Read
  • Most Comment