8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэн Б.Батдэлгэр шударга үнэний төлөө амиа хорлоно гэв

2016-10-04 12:57:44

“УИХ-ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн засаг дарга, Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбал нар албан тушаалаа ашиглаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг санаатай болон ноцтой зөрчиж олон арван иргэдийн эрх ашгийг уландаа гишгэн хохироож байгаа тул хуулийн дагуу шударгаар шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн иргэн Б.Батдэлгэр удаа дараа холбогдох байгууллагад өргөдөл гаргасан байна. Тэдний эл үйлдлээс болж тус хорооны иргэд газраа өмчилж чадахгүйд хүрээд байгаа юм. Газраа алдсан иргэн Б.Батдэлгэр шударга үнэний төлөө амиа хорлоно гэдгээ дуулгалаа.  
Дээрх асуудлаар өнгөрсөн сарын 05-нд УИХ-ын гишүүн Б.Батзоригт иргэн Б.Батдэлгэр уулзах санал хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.  Өдгөө тэрбээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн өмнөөс 10 дугаар сарын 05-ны 11:00 цагт Төрийн ордны баруун хаалганы гадаа амиа хорлоно гэдгээ дуулгалаа. Түүний эл үйлдэлд УИХ-ын гишүүн Б.Батзориг буруутай гэнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kk yun hyamd ami be. tegbel teg. daraagn hun ni gazar ni a abya
zochin
2016/10/05 202.9.44.165
  • Recent
  • Most Read
  • Most Comment