8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баярмаа: Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг үргэлжлүүлэх хүсэлтийг Сангийн яаманд тавьсан

2016-10-04 14:30:00


Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээнд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хvvхэд харах vйлчилгээг зогсоож байгаа талаарх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Уг асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны  Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаагаас тодрууллаа.


-Хүүхэд харах үйлчилгээг зогсоож байгаа гэсэн мэдээлэл байна. Ямар шалтгаанаар энэ үйлчилгээг хойшлуулаад байна вэ?

-2016 оны есдүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулсан. УИХ-ын тогтоол дээр энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө гэж тусгасан.  Уг тогтоол батлагдсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болсон байна.

-2016 оны төсөвт тусгагдсан хүүхэд харах үйлчилгээний төсвөө үргэлжлүүлэн олгож өгөөч гэсэн албан бичгийн Сангийн яам руу явуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манай яамны зүгээс хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулсантай холбоотой эхний ээлжинд 2016 оны дөрөвдүгээр улирлын санхүүжилтийг төсөвт батлагдсан хуваарийн дагуу үргэлжлүүлэн олгох хүсэлтийг Сангийн яаманд албан бичгээр хүргүүлсэн. Цаашид санхүүгийн өөр эх үүсвэрийг бий болгохоор судалж байна.

-Албан бичгээ хэзээ явуулсан бэ?

-Өчигдөр гаргасан албан бичгийн өнөөдөр явуулаад байна.

-Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл нийт энэ энэ үйлчилгээнд хэдэн хүүхэд хамрагдаад байна вэ?
-Хүүхэд харах үйлчилгээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжсэн гурван сарын хугацаанд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа  45 мянган хүүхдээс 6453 хамрагдсан. Үүний 198 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энэхүү үйлчилгээнд хамрагдсан. Улсын хэмжээнд 1305 хүүхэд харагчийн ажлын байр бий болсон. Уг үйлчилгээг нэвтрүүлснээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд болон тэднийг харж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон 6000 гаруй эцэг, эхчүүд ажилд орж орлоготой болсон тоон мэдээлэл байна. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment