8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилнэ

2016-10-06 18:43:00

Ховд аймгийн Онцгой комисс  хуралдаж, Улсын онцгой комисстой зөвшилцсөний эцэст хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин долоо хоног үргэлжлүүлэхээр болжээ. Ховд аймгийн 11 сумын 45 багийн 930 орчим өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт мялзан өвчин оношлогдсоноос хойш 18 хоног өнгөрч байна. Есдүгээр сарын 30-ны байдлаар уг өвчнөөр 73423 толгой мал өвчилж, 11840 мал хорогдож, 40 толгой малыг устгажээ. Мялзан өвчний тархалт өвчлөл буурч байгаа боловч Мөст, Жаргалант, Буянт сумдад голомтын бүсдээ өвчлөл нэмэгдсээр байгаа юм. Вакцинжуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэх юм байна. Харин вакцинжуулалт эхлэхээс өмнө албан байгууллага, айл өрх бүр мах нөөцлөхөд анхаарах хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment