8o
Улаанбаатар хот
mobile menu

“Луйвар” нь цайрсан ХААН банк

2016-10-05 09:06:00

Үйлчлүүлэгчийнхээ итгэлийг уландаа гишгэж “Луйвар” нь цайрсан ХААН банк

ХААН банктай холбоотой нэгэн дуулиан шуугиан өчигдөр цахим ертөнцөд “Өндөрөө” авлаа. Тодруулбал, өчигдөр "ХААН банк"-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөгийн зарлага гарсан байна. Түүний дансанд энэ сарын 3-ны өдрийн 15:49 минутад хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа эргэн зарлага болон гарчээ. Дансан дахь хоёр сая төгрөг нь гэнэт алга болсон  асуудлаар харилцагч тус банкинд өөрийн биеэр хандаж “Хаашаа хэн рүү ямар утгатай гүйлгээ хийсэн нь тодорхойгүй байна. Шалгуулах гэсэн юм” гэхэд “Хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Цагдаад ханд” гэхээс өөр хариулт өгөөгүй аж. Уг нь бол иргэн өөрийн дансны гүйлгээр харах ёстой. Тийм ч эрхтэй санагдах юм. Гэтэл харилцагчдынхаа мэдээллийг найдвартай хамгаалж чадах итгэлтэй түнш хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг ХААН банкны хувьд үйлчлүүлэгч дансан дахь мөнгөө ямар учраас хэн рүү шилжсэн болохыг асуухад “Бид мэдэхгүй. Цагдаадаа ханд” гэсэн нь “Системд алдаа гарсан тул гүйлгээ хийх боломжгүй” гэдэг бичиг гарч ирдэг АТМ-тэй “Агаар” нэг мэт. “Үйлчлүүлэгчээ хаанд өргөмжилнө” уриатай ч ийнхүү үйлчлүүлэгчийнхээ итгэлийг уландаа гишгэж “Луйвар” нь цайрсан ХААН банк.

Өдөрт хамгийн багадаа 77800 төгрөг ямар ч зарлаггүйгээр ХААН банкны “Халаас” руу ордог

Нэг бяцхан бодлого бодъё “ХААН банкны АТМ улсын хэмжээн нийт 778 ширхэг байдаг юм байна. 778 АТМ-ээр тус бүр нэг иргэн үйлчлүүлдэг гэж тооцоход өдөрт хамгийн багадаа 77800 төгрөг ямар ч зарлаггүйгээр ХААН банкны “Халаас” руу ордог гэсэн үг. Энэ тоог хоёр дахин үржүүлбэл 155600 төгрөг болно. Гэхмэтчилэн гурав, дөрөв дахин үржүүлэхэд багагүй хэмжээний мөнгө дүн гарна. Энэ бол ХААН банкны цахим үйлчилгээний нэгнээхэн хэсэг.  Цаашилбал, Интернэт банк, Мобайл банк, Телефоны банкны үйлчилгээ, Ухаалаг мэдээ, И-Билинг, Cash back үйлчилгээ, Гадаад гуйвуулга зэрэг маш олон үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр шимтгэл авна. Эдгээр үйлчилгээний шимтгэл нь АТМ-ынх шиг зуун төгрөгөөр хэмжигдэхгүй хэрэглээ, зэрэглэлээсээ хамаарч хэдэн мянгаар яригдах шимтгэл авдаг.

Техник, тоног төхөөрөмжөө шинэчилсэн ч иргэдэд бус ХААН банк тус болсон уу

Тус банктай холбоотой гомдол, санал тасардаггүй. Та бидний дунд энэ банкаар үйлчлүүлж байхдаа бухимдаж, ундуйцдаггүй хүн олон.  Аль ч салбарт нь очиж үйлчлүүлсэн ч оочер дугаар ихтэй байх нь наад захын жишээ. Теллерүүд нь хурдан шуурхай үйлчилнэ гэж байхгүй. Гэтэл энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэх нэгэн гарч болсон юм. Тэр нь иргэдэд бус ХААН банкинд ашиг, тусаа өгч байгаа нь илт. Тодруулбал, ХААН банк өнгөрсөн наймдугаар сард АТМ-ын бэлэн мөнгөний шимтгэлээ нэмэгдүүлсэн юм. Өмнө нь АТМ-аас авах мөнгөний хэмжээнээс үл хамаараад шимтгэл нь 100 төгрөг байсан бол өдгөө 100 мянга хүртэлх зарлагад 150, 101 мянгаас дээш бол 200 төгрөгийн татаас авдаг болсон.

Тухайн үед учрыг нь тодруулахад “Манайх хэрэглэгчиддээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө бүгдийг нь сайжруулж байна. Өндөр өртгөөр системээ шинэчилж буй тул АТМ-ын шимтгэлийг нэмэх шаардлага гарсан. Бусад үнэ тариф бол өөрчлөгдөөгүй” гэж тайлбарлаж байсан удаатай. Хэрэглэгчиддээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө шинэчлэсэн гэх нэрийдлээр иргэдээс авах шимтгэлийн мөнгөө нэмж баг багаар нэмсэн гэдэг нь илт байна. Түүгээр ч зогсохгүй иргэдэд түргэн шуурхай үйлчилнэ хэмээн теллерүүдийг үгүй болгож, "Экспресс банк" хэмээх хүнгүй АТМ-ууд бий болсон. Гэвч "Экспресс банк"-ы үйл ажиллагаа доголдож, иргэдийн картнаас бага гэлтгүй шулсаар. Тодруулбал өнгөрсөн  7 хоногт танил минь манайд ирэхдээ монгол хүний зан юм хойно айлд хоосон орохгүй гэсэн дээ сүү, жимс, үзэмж зэрэг ойр зуурын зүйл авч ирэхэд гэж бөөн асуудал орсоноо ярьсан юм. Тэрбээр “"Экспресс банк"-аар үйлчлүүлж картнаасаа 40 мянган төгрөгийн зарлага хийжээ. Картаа авчихаад мөнгө гарч ирэхийн хүлээж байтал“Системд гэмтэл гарч гүйлгээ амжилтгүй боллоо” гэсэн бичиг дэлгэцэн дээр гарч иржээ. Энэ мэтчилэн жижиг, сажиг гэмтэл гарсан мэтээр харагдуулан байж үйлчлүүлэгчиддээ луйвардах үйлдэлтэй та, бид өдөр бүр таарсаар л.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hohirogch
Uchirn oldohgui bn nadtai adil hohirson hun bnuu haana handah aria l denduu yumaa
2018/12/15 202.9.43.111
Hohirogch
Haan banknii ATM s 2say tug rug avah getel guilgee hiih bolomjgui bn gej delgetsen deeree garaad msj r 2 say tugrugiin zarlaga dansnaas garchihsan operator erdenetuya gedeg hun ulaan tsaim melzeed
2018/12/15 202.9.43.111
Haan
Haan bank zeeliin ediin zasagch nar ni ih zantai hahuul uguhuus naash huduldgui yum bn le
2016/10/06 141.0.15.129
CHINA
UULCHLUULJ BAIGAA BOLL TULBUR AVDAG ZAXZEELIIN XUULI BAINA. UilCHLUULEXEE L BOLICHOOCH DEE
2016/10/06 59.153.113.157
Иргэн
Гол нь уйлчилгээнэ тавдагдахгуй бол татгалзая Мобайл банкаар улдэгдлээ харах бур 50 тогрог татдаг
2016/10/05 202.70.46.233
NOvshin bank
Khaan bankiig l songohoo baichihl da
2016/10/05 59.153.114.100
Zochin
Haan bank Bank bish lombard yum bn lee hvv undur sansariin kolonk undram plazad haan bank bdg bhad tiler hulan geed emegtei aimar haritsaanii soylgui muuhai aashtai tiler bdg bj bilee
2016/10/05 107.167.112.172
ХААН БАНК ТАНЫГ ЛУЙВАРДАЯ
Эргүү сдануудаа хэн та нарыг хаанаар үйлчилүүл гэсийн хохь чинь мэдүү гэхээс өөр яахын. чаддын бол өөр банкаа сонгоод үйлчилүүлээч чадахгүй чацга царайлаад элдэв хов жив хөөж байхаар дугайл дугаарал
2016/10/05 43.242.240.26
irgen
ter getel 20hon jiliin daraa Mongoliin bankuudiig chimeegvi zalgiad huurhii vher Mongolchuudiig jinhene tom jijiggvi atgachihna shvv dee XAXA morio uguud Shag MAD! gej XAXA
2016/10/05 202.9.40.36
Irgen
Za da Hytadiin tub bankiig oruulj ireh geed tolgoi bvhii heden Mongol noed bodlogoo ybuulaad ehelchijdee huurhii Mongolchuud mine. Ehleed orj irwel ashigtai irgend ch ter jijig dund bissness erhlegchd
2016/10/05 202.9.40.36
Зочин
гээд 2 дахин шатсан. Гомдол гаргасан ч тоогоогүй. Аймар аймар
2016/10/05 66.181.164.13
Zochin
Хаан банк цагаандаа гарсан луйварчид. Доллар хадгалуулах гээд очсон чинь дураараа банкны ханшаар төгрөг болгоод хийчихсэн байсан. Буцаагаад доллар болго гэсэн чинь дахиад банкны ханшаар доллар болгоно
2016/10/05 66.181.164.13
No
Chi buruu bodson bna. Zugeer l odort niitdee 100.000 udaa buh 778 atmeer guilgee garhad 10.000.000 tog tednii halaasand orj bgaa. Yun 77.800 tog
2016/10/05 150.129.141.155
эрдэнэ
Миний 232 мянган төгрөг туучихаад ичих ч чи өөрөө авсан байна гээд гүрийгээд байдаг. Гомдол гаргаад ямар ч нэмэргүй. Өргөдөл өгөөд хөөцөлдсөн боловч арга хэмжээ авдаггүй юм билээ.
2016/10/05 122.201.27.244
Хаан банк монголоос зайл
Хаан банк бол жинхэнэ хөлдүү банк. Теллерүүд нь удаан оркууд. Эргүү малнууд суудаг юм байна лээ. Энэ банкиар би дахиж хэзээ ч үйлчлүүлэхгүй. Мөнгө өгөе гэсэн ч хаан банкаар үйлчлүүлэхгүй.
2016/10/05 203.91.119.230
хэрэглэгч
ХААН банкны чирэгдэл, гомдол дуусахгүй. Теллерүүд нь ямар харилцааны соёлгүй
2016/10/05 43.242.242.51
Зочин
Төрийн банканы АТМ-д ХААН банкны картыг уншуулахад урдаас шидээд авахгүй байна.Яагаад юм бол
2016/10/05 49.0.171.104
Бүтэхгүй БАНК
ТӨРИЙН БАНКНЫ АТМ-Д ХААН БАНКНЫ КАРТАА УНШУУЛААД МӨНГӨ ЗАЛГИУЛЦАН . БИЕ БИЕН РҮҮГЭЭ ЖИХЭЭД ТААРСАН.
2016/10/05 202.9.41.211
  • Recent
  • Most Read
  • Most Comment