8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийнэ

2016-10-05 09:55:00

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригт хуралдсан боловч сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй. Бүлгийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ. Харин өнөөдөр 10:00 цагт Төрийн ордны "А" танхимд УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болох аж. Хурлаар 2017 оны Төсвийн тухай болон орон нутгийн сонгуулийн тухай асуудлаар санал солилцож, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна.

О.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment