8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэсэрч дэлбэрэх, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоожээ

2016-10-05 10:20:00

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үеийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хүрээнд төв, орон нутагт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг 2016 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд түр хугацаагаар зогсоож байгааг УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР-аас албан ёсоор мэдэгджээ.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment