8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Болор: Би ганц ч хууль бус тушаал гаргаагүй

2016-10-05 12:03:00

Сангийн сайд асан Б.Болортой холбоотой дуулиан сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаад байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйвардаж авсан гэх асуудлаар мэдэгдэл хийх үеэрээ “Сангийн сайд асан Б.Болор хоёр тушаал гаргаад л “Эрдэнэт” үйлдвэрийг ганцхан хүний мэдэлд шилжүүлсэн” гэж хэлсэн. Тэгвэл дөнгөж сая Төрийн ордонд Сангийн сайд асан Б.Болор УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн өрөөгөөр орж нилээн удаан ярилцаад гарлаа. Энэ үеэр сайд асан Б.Болороос цөөн асуултад хариулт авлаа.


- Өмнөх Засгийн газрыг маш хүнд эдийн засгийг хүлээлгэж өгсөн гэж одоогийн эрх баригчид хэлээд байгаа. Та тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан хүн. Үнэхээр тийм хүнд эдийн засаг хүлээлгэж өгсөн юм уу?

-Ер нь эдийн засаг хүнд байгаа нь хэн, хүнд ойлгомжтой л байгаа шүү дээ.  Хүнд эдийн засаг хүлээлгэж өгөхдөө гол асуудал нь байгаа юм биш.  Өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн 20 жил буруу явсаны дунд ингэж дордсон. Би есөн сарын хугацаанд Сангийн сайдаар ажилласан. Энэ хугацаанд улс төржилт маш их байсан.  Шинэ Засгийн газар төсвийн тодотголоор зөв зүйлүүдийг оруулж ирсэн. Гэтэл харамсалтай нь улс төржилтөөс болоод түүнийгээ хэрэгжүүлж чадсангүй.

  - 2017 оны төсвийн төслийг олж харсан уу? 

  -  Би төсвийн төсөлтэй танилцаж амжаагүй байна.

  - Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлах асуудлаар таны гаргасан тушаал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

   - Би одоо янз бүрийн юм яриад яах вэ. Би хууль бус ганц ч тушаал гаргаагүй. 

 

Тэрбээр ийнхүү хэлээд Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хуралдаанд суухаар А танхим руу орлоо.

О.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
bas l hulgaich uym bn ooriigoo aimaar nugejgui enhiin tsagaan tagtaa bolgood l yariad bdag biz dee muu hulgaich huivaldaani ezen yaj oodlohiin be iim hun
2016/10/06 139.5.218.63
zochin
zasgiin gazar odoo erdenetiig luivarchdin garaas salgaj avah tsag uldlee aigaad bh uym bhgui temtseed av ard tumendee handaarai bid bas luivrig zogsoohod tusalna
2016/10/06 139.5.218.63
zochin
sorvi tsarailchaad bas butehgui gaval bn shd ooriinh ni ur huuhed ch erdenetiin tatvaraar survh bllovdorch bga shd mongol uls gants saaliin uneegee bolor metiin luivarchin hulgaichuudad aldchlaa shd
2016/10/06 139.5.218.63
Sodoo
Soliichihood bas budliantai nuhur bn. Tsarai muutai yum geed uruvduud bsan chin hereg alga. Buzar huur jaahan huuhduudtei yum bn lee sht ug n. Nugel
2016/10/05 202.9.44.3
irgen
bolor uuriiguu umuurch bn awilgatai temtseh gazar odoo vvniig hori. ♥♥chadahgvi dee -♥♥♥
2016/10/05 202.70.47.90
...
heleh uggui boltson yum bish uu
2016/10/05 202.179.31.94
Irgen
Barzgar hulgaich, luivarching alban tushaalaa urvuulan ashiglaj Ulsad onta hemjeenii hohirol uchruulsam zaaltaar hereg uusgej boldoggui yum uu ATG iinhaan,
2016/10/05 202.179.23.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment