Өмнөговь аймагт ус цаг уур орчны шинжилгээний алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт 80 жилийн ойгоо угтан сургалт, уулзалт, урлаг спортын уралдаан тэмцээн зэрэг 80 ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Тэртээ 1936 оноос эдүгээ хүртэл арвин их түүхтэй цаг уурчид хүндэтгэлийн хурлаа хийж шилдэг тэргүүний цаг уурчдаа шагнаж алдаршуулав. Урьдчилан мэдэж ард иргэдээ сэрэмжлүүлж, аливаа эрсдлээс хамгаалж байдаг цаг уурчид болон энэ салбарын ажилтан, ахмадуудад талархал дэвшүүлье.
Ус цаг уур орчны шинжилгээний алба 80 жилийн ойгоо тэмдэглэв
2016-10-05 13:54:50