8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын чуулганыг долоо хоногоор завсарлуулна

2016-10-05 14:35:00

УИХ-ын намрын чуулган даваа гаригт нээлтээ хийсэн. Тэгвэл чуулганы хуралдааныг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн долоо хоногоор завсарлуулахаар болсон байна. Орон нутгийн сонгуультай холбогдуулан ийнхүү завсарлуулах шийдвэрийг гаргасан аж. Намрын чуулганаар 2017 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Сөрөг хүчин Ардчилсан намын бүлгийн зүгээс Төсвийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэсэн байр, суурийг илэрхийлж байгаа юм. Тиймээс орон нутгийн сонгуулийн өмнө уг асуудлыг хэлэлцэх ёстой гэж тус бүлэг үзэж байгаа аж. Энэ талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Төсвийн төслийг яагаад орон нутгийн сонгуулийн өмнө хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа юм. Маргааш чуулганы хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцээд завсарлахаар байгаа. Бусад асуудлуудыг нь орон нутгийн сонгуулийн дараа хэлэлцэнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат татвар нэмэгдүүлэхгүй байх байр, сууринаасаа Засгийн газар ухраагүй гэж мэдэгдсэн. Гэхдээ эдийн засгийн хямралыг давах онцгой хөтөлбөрийг оруулж ирэхдээ ард түмний нуруун дээрх ачаа дарамтаа хэд, дахин нэмэгдүүлэх гэж байна уу гэх хардлага байна. Тиймээс орон нутгийн сонгуулийн өмнө төсвийг хэлэлцэхгүй зориуд хойшлуулж байна гэж хардаж байна” гэлээ.

О.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment