8o
Улаанбаатар хот
mobile menu

Аймгийн Засаг дарга 9 сард хийсэн ажлаа тайлагналаа

2016-10-05 16:53:26

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар төрийн ажлыг ил тод нээлттэй болгох зорилгоор сар бүр хэвлэлийнхэнтэй “Зангиагүй уулзалт”-ыг хийж байгаа бөгөөд өнөөдөр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулах зарчмаар өнгөрсөн 9 сард хийсэн ажлуудаа тайлагналаа. Цаг үеийн олон асуудлаар мэдээлэл хийснээс хамгийн тулгамдсан асуудал нь  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явдал байлаа.  Өвлийг гарз хохиролгүй, ая тухтай давах үүднээс эхний ээлжинд Даланзадгад ДЦС-д эргэн төлөгдөх байдлаар засвар үйлчилгээг хийхэд шаардлагатай санхүүг аймгаас шийдвэрлэжээ.

 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Бид хамтдаа” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр юм. 4 бүлэг, 16 зорилт, 166 заалттай “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ямар ажлуудыг тусгаж хэрэгжүүлэхээр болсноо мэдээллэсэн юм.

Нийгмийн бодлогын хүрээнд:

  • 5000-аас доошгүй ажлын байрыг нэмэгдүүлнэ
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг байгуулна
  • Ахмадын сувилалын үйл ажиллагааг өргөжүүлж, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжийг нэмэгдүүлнэ
  • “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
  • Эмнэлэгийн үйлчилгээний шуурхай байдал, эмч мэргэжилтнүүдийн хариуцлага ёс зүйг өндөржүүлнэ

Эдийн засгийн хүрээнд:

  • Ангилсан махны үйлдвэрийг байгуулж, мах экспортлох арга хэмжээг бодлогоор дэмжинэ
  • “Өмнөговьд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийг УБ болон орон нутагт бий болгоно
  • 20-оос доошгүй үйлдвэрийг хөгжүүлж, баялаг бүтээгчид, малчдыг худалдаа хийх боломжоор хангана
  • Уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийт ажлын байрны 50-аас доошгүй хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэхийг зорьж, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний 50-аас дээш хувийг орон нутгийн иргэд, хоршоо нөхөрлөл, компаниудаар гүйцэтгүүлнэ

Байгаль орчныг хамгаалах бодлогын хүрээнд:

  • Бичил уурхайн олборлох боловсруулах үйл ажиллагааг хууль журмын дагуу дэмжинэ
  • Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ. “Тур-оператор”-ыг байгуулна
  • Гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, “Аялал жуулчлал-өрхийн орлого” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Орон нутгийн засаглалын бодлогын хүрээнд:

  • Нээлттэй, ил тод байдлыг бүрдүүлэх “Өглөөний цай” уулзалтыг сар бүр иргэдтэй зохион байгуулна, сум баг хилийн боомтод төрийн үйлчилгээг шуурхай хүргэх “Хөдөлгөөнт баг”-ийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
  • Говийн нэмэгдэл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • Төрийн үйлчилгээ авилга, ашиг сонирхлын зөрчилгүй, дарамт шахалтгүйгээр нэг цэгээс шуурхай хүрэх боломжийг бүрдүүлнэ.
  • Орон нутагтаа тогтвортой амжилттай ажиллаж яваа иргэнийг гадаад оронд мэргэшүүлэх, сургах, сурсаны дараа буцааж орон нутагтаа ажиллуулах “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн бүрэн эхтэйomnogovi.gov.mn хаягаарнэвтэрч танилцах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment