ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс ирүүлсэн гомдлыг хянан шалгаж эхэлсэн байна.
Энэхүү гомдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн асуудлын талаар дурджээ.