8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ

2016-10-05 17:35:26

Өнгөрсөн шөнөөс  эхлэн нийт нутгаар хүйтэрч, нойтон цас орж  орон нутгийн зарим замд халтиргаа, гулгаа үүсчээ. Зарим аймгийн нутагт одоо ч цасан шуургатай байгаа аж. Мөн маргааш  ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Тус газраас гаргасан мэдээллээр аравдугаар 6-нд баруун, төв, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Тиймээс  малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчид төдийгүй хөдөө орон нутагт зорчихоор зорьж байгаа хүмүүс анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment