8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-10-06 08:34:36

09.00-11.00 цагт Корпорэйт зочид буудлын 3 давхрын хурлын танхимд Татварын ерөнхий газарт хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн хаалтын тайлангийн хурал болно.

09:00-16:00 цагт Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид Хууль сахиулахын их сургууль дээр чуулна. 

11:00 цагт Хангарьд ордны Ёслолын танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

11.00 цагт MN-Мэдээллийн төвд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт МҮЭХ-ны 4 давхрын танхимд "Стэнд бай" зээлийн хөтөлбөрийн талаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлнэ.

13:00-17:30 цагт Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульчид Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын "Иргэний танхим"-д иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна.

16:00 цагт МЗХ, МОХ-оос санаачлан зохион байгуулж буй "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа" уулзалтанд дэлхийн 60 орны миссүүд оролцоно

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment