8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний аюулгүй байдлаа хангах гарц ба ISO/FSSC 22000

2016-10-06 11:48:00

Хүнсний аюулгүй байдал алдагдсан өнөө үед нэн шаардлагатай байгаа олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны сургалтыг стандарт, сургалт, баталгаажуулалтын ууган институт BSI-н Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү сургалтад сууснаар тус стандартын шаардлага, хэрхэн хэрэгжүүлэх болон үйл ажиллагаандаа яаж нэвтрүүлэх талаарх мэдээллийг авах боломжтой ажээ.

Олон улсын стандартын байгууллага нь өнгөрсөн онд бүх стандартуудаа шинэчилж боловсронгуй болгосон бөгөөд BSI-н Монгол дахь төлөөлөгчийн газар нь шинэ стандартуудын сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээндээ Монголд анх удаа хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO/FSSC 22000:2015 стандартын гадаад багштай сургалтыг аравдугаар сарын 10-14-нд зохион байгуулж байна.

Энэхүү стандартыг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр манай улсад нүүрлээд байгаа хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх гарц нь болно хэмжээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын чанарын менежер, удирдлагуудыг тус сургалтад өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Оролцогчдын тоо хязгаартай тул та яараарай. Сургалтын талаарх мэдээллийг 89009207, 99008707 утсаар болон bsimongolia@gmail.com хаягаар орж авах боломжтой ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Үнэтэй атлаа өгөөжгүй сургалт гээд байгаа...
2016/10/06 122.201.31.61
Tulgat
Zaaa bolij uz. Hudlaa hudlaaa. Mongol jijighen. Zah zeel muutai. Naadahiig chin gants 2 tom uildver hucheer avaaad oor avah heregjuuleh gazar zero bolno.
2016/10/06 202.9.41.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment