8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр суурь: Засгийн газар “Стэнд бай”-г сонгосон нь зөв алхам уу?

2016-10-06 09:03:00

Монголын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болсон. Уг хөтөлбөрийн үр дагаврыг эерэг гэхээсээ илүү сөргөөр тайлбарлах нь их. Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрт ч болтугай хамрагдаж байж дефолт болсон эдийн засгаа сэхээнээс гаргах бодлого баримталж байгаа. Харин УИХ-ын гишүүд уг асуудлаар ямар байр, суурьтай байгааг Chuhal.mn сонслоо. Тэд Засгийн газрын уг сонголтод ямар дүн тавив.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Өнөөдрийн нөхцөлд тохирсон бодлого биш

Засгийн газраас “Манайх “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдъя” гээд л  уг хөтөлбөрт шууд хамруулчихдаг юм биш. Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрт хамрагдах саналаа илэрхийлсэн гэж би ойлгосон.  Валютын сангийн жилийн ээлжит хурал болдог. Сангийн сайд болон Монгол банкны ерөнхийлөгч нар уг хурал руу явсан байгаа. Хэрвээ Монгол улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай байна гэж үзвэл Валютын сангийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах ёстой. Валютын сангийхан Монгол улсын Засгийн газрыг үйл ажиллагаагаа ямар чиглэлд анхаарал хандуулж ажилла гэсэн шаардлага тавих нь вэ? Түүн дээрээ тохиролцоонд хүрч чадах уу гэдэг асуудал хамгийн чухал. Тэгэж чадсан тохиолдолд Валютын сангийн тавьсан шаардлагыг биелүүлж төсвийн зарлагаа танах, эдийн засгийнхаа тэлэлтийг хумиж чадна гэвэл ямар хэмжээний зээл авахаа тохиролцдог дүрэмтэй. Өнөөдөр бидэнд хоёр сонголт байна. Бүх зүйлээ танаад зөвхөн төсөвтөө захирагдаад эдийн засгаа агшааж, хувийн сектороо зогсоож, бүсээ чангалах уу эсвэл өмнөх шигээ хөгжлийн өөр хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хайгаад эдийн засгаа идэвхжүүлэх үү гэдэг хоёр сонголт байна. Энэ Засгийн газрын бодлого ямар байхаас бүх зүйл хамаарна. Оруулж ирж буй төсвийн тухай хууль, төслийн хүрээнд хэрэгжүүлэх гэж буй төсөл, хөтөлбөр арга хэмжээг нь харахад эдийн засгаа идэвхжүүлж, тэлье гэсэн бодлого харагдахгүй байна. Тэгэхээр яах аргагүй “Стэнд бай” хөтөлбөр рүү явъя гэсэн бодлогыг баримталж байгаа юм байна гэсэн зүйл харагдаж байгаа. Ингэснээр эдийн засаг агшина, чангарна. Нөгөөтэйгүүр төсвийн сахилга бат сайжирах сайн тал бий. Би бол сөрөг талыг нь илүү харж байгаа. Өнөөдрийн нөхцөлд тохирсон бодлого мөн үү, үгүй гэдгийг сайн бодох хэрэгтэй.
Миний хувьд өнөөдрийн нөхцөлд тохирсон бодлого биш.

С.Эрдэнэ: Монголын ардчилалыг устгах гэсэн гадна дотны маш хүчтэй бүлэглэл явж байна

- Монголын эдийн засаг “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэмжээнд хүртлээ хүндрээгүй байна. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй.Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өрийг төлнө.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн 1 тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.доллар хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Гэтэл үүний уг сурвалжийг судлахаар Чалко-гоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа 1 тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ ханштай уялдуулж тогтоосон. Зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд уг дүнгээрээ явах юм билээ. Үүнийг өөрчилвөл зээлийн алданги хүү төлөх болчихоод байгаа. Тиймээс л Тавантолгойн коксжих нүүрсний үнэ 1 тонн нь 30 ам.доллар болоод манай улсад асар их хохиролтой байна. Ер нь 2017 оны улсын төсвөөс эдийн засгийн реформ хийгдээгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрөө Ерөнхий сайд хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй. Тиймээс бидний хувьд бүрхэг асуудал хэвээр байгаа.Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа татвар нэмэх байр сууринаасаа ухраагүй гэсэн. Тиймээс түр буцаагдсан татвар нэмэх бодлого, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөр зэргээ оруулж ирэхдээ ард түмний нуруун дээр үүрүүлэх ачаа дарамтаа хэд дахин өсгөж оруулж ирэх нь үү гэсэн хардлага байна. Тийм учраас орон нутгийн сонгуулийн өмнө 2017 оны төсвийн төслийг хэлэлцэхгүй байна гэсэн байр суурийг манай бүлгийн гишүүд илэрхийлсэн. Миний хувьд ч гэсэн үүнтэй санал нэгтэй байгаа. Ер нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэдэг нь эдийн засгаа хумиж, хяналтаа бусдад алдахаас гадна зэх зээлгүй болно. Гадныханы хараанд орно гэсэн үг. Ер нь Монголын ардчилалыг устгах гэсэн гадна дотны маш хүчтэй бүлэглэл явж байна.

Л.Болд:Валютын сангийн тусламж авна гэдэг нь Монгол улс сүйрсэн гэсэн үг

- Олон улсын валютын сангийн тусламж авна гэдэг нь Монгол Улс сүйрсэн гэсэн үг. Хүнээр бол эрүүл хүн сэхээн амьдруулахад орохгүй биз дээ. Тийшээ оруулахын тулд хүнийг ухаан алдуулна.

Үүнтэй адил муужруулж, ухаан алдуулаад валютын сангийн тусламж авах гэж байна. Энэ Засгийн газрын хувьд мэхт мэхэндээ гэгч болж байна. Эдийн засгийн хөгжлийн бодитой алхмуудаа  улс төр хийж харлуулсаар байгаад годорч унах гээд байна. Зориудын хямралын, эдийн засгийн доройтол руу чирэх  төсөв өргөн барих бодлого ярьж байна.

 

О.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
СОНГОГЧДОД МӨНГӨ ТАРААЖ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН, ТОМООХОН ЛУЙВРЫН ЭЗЭД ЭНЭ ХҮМҮҮСЭЭ ТӨР ШАЛГАЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ЮУ. УЛСАА НУРААЖ, ТҮМНИЙГ ТҮЙВЭЭЧЭЭД ТОМ ТОМ ЯРЬЖ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЖ ЯВАХЫН
2016/10/09 103.212.117.210
хөрөнгө оруулагч
СЗХны дарга бсан хүн гэхэд нарантуяа буруу ярьжээ. гадны хөрөнгө оруулагчид санхүүгийн сахилга бат, тогтвортой бдал гэдгийг нэн чухалд тооцдог юм. ЭЗ тодорхой хугацаанд агшиж болохч дунд хугацаандаа
2016/10/07 80.110.95.217
иргэн
Улс орноо ийм байдалд ороход та нарын оролцоо их байсан Одоо сэхээх гээд арга хэмжээ авах гэхээр эсэргүүцээд байдаг Та нартай байсан ч адил байгаагүй ч адилхан Бүү гонгино Наад 2 чинь улс орноо бодно
2016/10/06 202.126.91.217
би
Өөрсдөө ардчилалаа булшилж, улсаа сүйрүүлчихээд араас нь аврагчийн дүрээр хоосон шүлс бүү цацаач
2016/10/06 202.9.44.242
  • Recent
  • Most Read
  • Most Comment