Баянгол дүүрэгт байрлах “Хөх хот” гэх хятад ресторанаар үйлчлүүлсэн 12 хүн хоолны хордлого авсан гэх мэдээлэл хэвлэл мэдээлэлээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр гэр бүлийн 20 гаруй хүн төрсөн өдөр тэмдэглэхээр тус ресторанаар үйлчлүүсэн байна. Одоогийн байдлаар долоон хүн ХӨСҮТ-д хордлого тайлан эмчилгээ хийлгэж байгаа аж. Бид энэ талаар мэдээлэлийг тун удахгүй хүргэх болно.
“Хөх хот” хятад ресторанаар үйлчлүүлсэн 12 хүн хоолны хордлогонд оржээ
2016-10-06 11:53:00