8o
Улаанбаатар хот
mobile menu

Цайнд түлэгдсэн нэг настай хүүхэд нас баржээ

2016-10-06 12:18:00

Нэг настай эмэгтэй хүүхэд халуун цайнд түлэгдэж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Цайнд түлэгдсэн хүүхэд  есдүгээр сарын 23-нд гэртээ байх үедээ халуун цайнд түлэгдсэн бөгөөд Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр нас баржээ. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалтгаан, нөхцөлийг шалгаж байна. Сүүлийн саруудад бага насны хүүхэд гэртээ халуун цай, усанд түлэгдэж, амиа алдах тохиолдол нэмэгдэх болжээ. Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment