Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Т гэгч насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ. Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын орлогч Ж.Болорпүрэв хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулсан байна.
Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 10 жилийн хорих ял оноожээ
2016-10-06 14:01:40