8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдорж: Хуулийнхан шалгана гэвэл би зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очно

2016-10-06 14:26:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Өнөөдөр нийгэмд хүлээлт үүсгэсэн, олны анхаарлын төвд байгаа асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос -АТГ-ын даргаар Д.Энхжаргалыг та дэмжсэн. Түүнийг М.Энхболдтой нутгийн хүн гэдэг. Таныг албан тушаалаасаа буусан ч шалгагдахгүй гэх тохироо хийсэн талаар яригдаж байна? гэсэн сэтгүүлчийн асуултанд “Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд хуулийнхан шалгана гэвэл би зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очно. Би нэг их телевиз тавьчихаад очихгүй гээд суудаг хүн биш ээ. Би хуулийг өмөөрдөг. Шударгаар ажилладаг хүмүүсийг бас өмөөрдөг. Тиймээс надад тэр хувийн ашиг сонирхол байхгүй ээ. Би хууль, шүүхийнхэн дуудвал хэзээд яваад очно. Би хэзээ ч өөрийнхөө албан тушаалыг ах дүү, хүүхэддээ өгч үзээгүй шүү. Ах дүү, амраг садангаа дээш нь татах гээд байдгаа болих хэрэгтэй. Би малчны хүүхэд. Эцсийн амьсгалаа хураатлаа би Монголын төлөө зүтгэнэ” гэсэн хариулт өглөө. Тэрбээр энэ үгээрээ ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлж буй нь тодорхой байгаа юм. 

Тэрбээр Ерөнхийлөгч С.Зориг агсны хэрэг холбогдоод байгаа Э.Бат-Үүлийн талаар  хэлэхдээ“Э.Бат-Үүлийг би дэмждэг гэдгээ хэлсэн. Улсын баатар болтол нь дэмжсэн. Нэг зүйлийн хоёр тал ч болж явсан удаа бий. Би үргэлж дэмжсэн. Дэмжсээр ч байх болно. С.Зоригийн хэргээр хэн нэгнийг гүтгэж, хэлмэгдүүлж болохгүй гэж би үргэлж хэлдэг” гэж хэллээ. 

Харин Эрдэнэт үйлдвэрийн талаар хэд хоногийн өмнө мэдээлэл хийсэн Ц.Нямдоржийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ  “Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж харж байгаа вэ гэвэл тэр хоёр буруу юм хийж байгаа хүмүүст бололцоо олгоод байна. Энэ бол зүгээр л цэвэр улс төр.  Улс төрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. Ц.Нямдорж намайг тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр л сүржин, хувийн эрх ашиг хөөцөлдсөн мэдэгдэл гэж харж байна” гэж байр сууриа илэрхийллээ. 

Ц.Элбэгдоржийн олны анхаарлын төвд байгаа хүмүүсийн талаар байр сууриа илэрхийлэхдээ  “Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд хуулийнхан шалгана гэвэл би зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очно” гэж хэлсэн үг МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулж хэлсэн үг хэмээн олон нийт таамаглаж байна. Учир ньН.Энхбаярыг АТГ шалгаж, 4 жилийн өмнө оймсыг нь гозолзуулаад аваад явж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Одоо ч  Н.Энхбаяр АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд зургаан удаа зарлах дуудах хуудас өгсөн ч нэг ч удаа очиж мэдүүлэг өгөөгүй байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Софист
2016/10/07 203.91.115.41
Zochin
ANam Nyamdorjiid erunhiilegchid devshuulvel yalalt baiguulah buren bolomjtoi. Ter yed Elbegdorjiin zangya zugeed ochisnyg ni harah yumsan
2016/10/07 139.5.218.121
зочин
Элбэгдорж яахаараа дандаа худлаа гуцаж байдаг байнаа. Одоо элбэгдоржийн үгэнд итгэдэг хүн байтугай нохой ч байхгүй дээ Монголд. Тэр бичээч гэгч этгээдийн хэлж байгаа... Ккк...
2016/10/07 122.201.24.224
ХЭРЛЭН
Элбэгээ гэж муу хогийн хар ХОРЧИН ДАНДАА ӨМХИЙ АМААРАА ХУДЛАА ХОШГРУУЛАХ ЮМ
2016/10/07 103.23.51.17
зочин
Мөн тэгэх байх даа, чамайг мэдэхгүй хүн Монголд байхгүй шүү, адгийн , адгийн адгийн новш минь.
2016/10/06 103.23.51.17
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж
2016/10/06 202.131.252.213
Шүүгч
Элбэгээ өөрийгөө шүүгч нараар бат хамгаалуулсан, тэд дандаа өөрт нь үнэнч байхаа амлаж тавигдсан доорх нэр бүхий хүмүүс шүү. Дээд шүүхийг эд нараас цэвэрлэхгүй бол Элбэгээ ял авахгүй.
2016/10/06 150.129.141.239
шүгч
Элбэгдоржийн шүүгч нар: Дээд шүүхийн Эрдэнэбалсүрэн, Мөнхтуяа, Эрдэнэсувд, Цолмон, Цагаанцоож, Батсуурь, Цогт, Соёлэрдэн, нөгөө Энхбаярыг ялладаг Хосбаяр Батсүрэн хоёр хамгийн хайртай нь
2016/10/06 150.129.141.239
Жи жи
Одоо Элбэгдоржид итгэдэг хүн алга болсон байхад тэрээр ингэж худлаа ярьсаар байх уу. Монголын бүх шүүгч нар Элбэгдоржоос айдаг, түүнд үнэнч ажиллахаа амлаж шүүгч болсон хүммүс бол 2008 оноос хойш
2016/10/06 150.129.141.239
зочин
Элбэгээ өөрийгөө үнэн ярьж байна гэж бодож байгаа даа. Ард түмэн нүдтэй чихтэй юм шүү Зэргийн засаг дарга байсан хамаатан Чадраабалыг төөрийн мөнгөөр түнтийлгээд.. зах нь энэ дээ
2016/10/06 124.158.107.6
Zorig
Hudlaa shaagaad baih yumaa Ah ni gej ulaan arhichind Bayanzurh duuregt horooni Zasag darga hnaj baihad ni shuud hurandaa tsol uguud BHYamand ajilluulj baisnaa martaa yu Nas barsan bolohoor martsan yum
2016/10/06 203.169.50.246