8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт"-ийн хувьчлал: Ц.Нямдоржийн Ц.Элбэгдоржид барьсан хариу

2016-10-06 15:04:00

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийн хувьчлал болон цаг үеийн бусад асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Орон даяар шууд хүрсэн уг уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар хийсэн мэдэгдэлд няцаалт хийсэн нь олны анхаарлыг ихээхэн татаад байна. Уг уулзалтын дараахан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мөн Ерөнхийлөгчийн мэдээллийг үгүйсгэсэн тайлбарыг хийжээ. Тэдний бие, биенийхээ эсрэг хийсэн мэдэгдлийг chuhal.mn онцолж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй

- “Эрдэнэт”-д миний хувийн сонирхол байхгүй. Нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Цаашаагаа сайн яваасай гэсэн сонирхол л бий. “Эрдэнэт”-ийн асуудлыг ҮАБЗ-өөр яриагүй. Ярих ёстой гэсэн хууль тогтоомж байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн ард гурван том бий гэсэн мэдээлэл гарсан. Өмнө байсан УИХ, Ерөнхий сайд өөрчлөгдсөн. УИХ-ын дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг дөрвөн томын нэг л дээ. Гурван томын оролцоо байсан гэдэг ч юм уу, янз бүрийн оролцоо байсан гэж би хувьдаа мэдэхгүй. Хувьчлал явагдаагүй, худалдан авалт явсан болохоор хувьцааны тухай асуудал байхгүй.  Ц.Нямдоржийн ард “Эрдэнэт”-ийг бодсон, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй. Харин энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийн асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр хуйвалдсан юм харагдаж байгаа. Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж харж байгаа вэ гэвэл тэр хоёр буруу юм хийж байгаа хүмүүст бололцоо олгоод байна. Энэ бол зүгээр л цэвэр улс төр.   Ц.Нямдорж намайг тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр л сүржин, хувийн эрх ашиг хөөцөлдсөн мэдэгдэл гэж харж байна.  Наадмын өмнө би МҮОНТ-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн, "Эрдэнэт" дээр хууль зөрчсөн юм байгаа бол хамгийн түрүүнд хэлэлцээрэй гэж. Буруу байсан бол хүчингүй болгох ёстой. Хууль бус юм хийж байгаа бол түүнд нь бололцоо олгоод сууж байгаа нь буруу байсан. Тэгэхээр би үүний ард улс орны эрх ашиг бодсон яриа байхгүй юм байна, цэвэр улс төр гэж харж байна. Та нар нэг зүйлийг сайн мэднэ дээ. Сүүлийн 20 гаруй жилд харж байгаа.

Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг.  Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг, мафи гарлаа ч гэх шиг.  Зүгээр л сүржин мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн, мэдэгдэл. Нэгнийхээ янзыг үзэх гэсэн, эсвэл дээшээ албанд шунасан л үйлдэл.

Хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой. Монгол, Оросын ард түмний харилцаа гайхамшигтай түүхтэй. Монголын ард түмний төлөө цусаа урсгаж явсан ард түмэн Орос. Бүтээн байгуулалтад хөлсөө дуслуулж явсан улс Орос. Ямар улстай хамгийн ойрхон ажиллах вэ гэхэд 60 гаруй хувь нь ОХУ-тай ойрхон ажиллах ёстой гэж хариулдаг. Бүх яамд, салбарын төвшинд хамтарч ажиллах байх, өмнөх уламжлалаа үргэлжлүүлэх байх гэж харж байна.  “Эрдэнэт”-ийн хувьчлал гэсэн нэр томъёо хэрэглээд байна. Хувьчлал явагдаагүй. Гадны талд байсан 49 хувь Монголын ААН-д ирсэн гэж харж байна. Нэр томъёоны хувьд ингэж ойлгох нь зүйтэй. “Эрдэнэт” үйлдвэрт миний ямар нэг хувьцаа байхгүй. Надад Худалдаа Хөгжлийн Банкинд хувь, хувьцаатай байх ямар ч шаардлага байхгүй. Надаас илүү эрх мэдэл Ц.Нямдоржид байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг худалдан авсан бүх хүмүүс УИХ дээр очоод нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Хуйвалдсан гэж байгаа бол тэр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, бүх бичиг баримтыг ил болго.  Засгийн газар их удаан байна. Энэ асуудлыг томилогдоод маргааш нь хийх ёстой байсан. Би “Эрдэнэт”-ийн асуудал дээр УИХ, Засгийн газар хуулийн дагуу ямар ч шийдвэр гаргасан хориг тавихгүй. “Эрдэнэт” үйлдвэрийг хэрүүлийн бузар болгохоо боль. “Эрдэнэт”-ийн татвартай холбоотой асуудал дээр засах боломж байсан.“Эрдэнэт” буяны байгууллага биш, зэсийн үнэ 5000 руу орчихсон байхад 6000 хүн ажиллаж байгаа. Хэзээ ч "Эрдэнэт" төлөх ёстой татвараа дутуу төлж байгаагүй. Дэргэдээ орчин үеийн эмнэлэг байгуулсан, хуруу хумсаа хуйхлах шахам байж.  40 жил болно гэдэг өндөр нас. Монголчууд аваад зөв шийдээд, хувийнхан нь аваад төртэйгээ хамтраад цааш нь аваад яваг л гэж харсан байх. Оросууд монголчуудаас дутуу мэдээлэлтэй байсан гэж бодохгүй байна. Өр зээл янз бүрийн асуудал бий.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж

-  Би УИХ-ын гишүүнийхээ хувьд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч асуудал ярих эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн татвар төлсөн мэдээллийг Татварын ерөнхий газар болон бусад газруудаас мэдээлэл авсан. Гэтэл Ц.Элбэгдорж намайг “Б.Чойжилсүрэнтэй хуйвалдчихлаа” гэж байна. Би Б.Чойжилсүрэнтэй хуйвалдаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчихсан юм уу хаашаа юм. Юу яриад байгаа юм. Энэ асуудлын талаар Засгийн газарт байхгүй мэдээлэл хүртэл надад байна. Нотлох баримтын хэмжээнд үнэлж болох мэдээллүүд байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж. Зургадугаар сарын 23-нд Ташкентат гурван улсын төрийн тэргүүний уулзалт болоход Худалдаа хөгжлийн банкны О.Орхон очиж эцсийн цэг тавьсан. Одоо мэдэн будилаад байх хэрэггүй. “Эрдэнэт”-ийн татвар төлөлтийн мэдээллийг надад биш намын бүлэгт Татварын ерөнхий газар гаргаж өгсөн. Үүнд найман сарын байдлаар 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол есдүгээр сарын байдлаар 54 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна гэж Татварын ерөнхий газраас тайлан гаргаж өгсөн. Харин өнгөрсөн 323 тэрбум төгрөг төлж байсан. “Эрдэнэт” 70 тэрбумын урьдчилгаа төлсөн мэдээлэл байгаа. “Оюу толгой” 144 тэрбумыг төлсөн бол энэ жил 278 тэрбумын татвар төлсөн байна. Бүлэглэл дамжсан луйвраа хамгаалахын тулд их ажил хийх юм шиг байна. Өчигдөр хоёр сэтгүүлчийн надаас 45 сая төгрөг авч нэвтрүүлэгтээ оруулсан гэж гүтгээд өнөөдөр орой Худалдаа хөгжлийн банкны О.Орхон “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн нар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийх гэж байна. Өдөр 11:00 цагт Ерөнхийлөгч нь мэдэгдэл хийж дайрч байна, орой нь хүлээн авалт хийх юм байна. Ингээд цааш “Эрдэнэт”-ийн луйврыг дарах ажиллагаа явагдана. Хуйвалдааны бүлэг ард түмний нуруун дээр хувалз шиг суучихаад улсыг самарчих гээд байгаа учраас би юм яриад байгаа юм. Зургадугаар сарын 13-нд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээс татгалзах хуралд Худалдаа хөгжлийн банкны хоёр ажилтан ороод танилцуулсаар байгаад тэр шийдвэрийг гаргуулсан юм байналээ. Хуулийн зөвлөх нь Пүрэвтүвшин, нэгдүгээр орлогч Орхон гэдэг хүн ороод сайд шиг танилцуулж байгаад энэ шийдвэрийг гаргуулсан” гэлээ.

О.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ENE erenhkiilegch yagaad ihk yarch medegdel hkiigeed baigaa um b oloo Yduurch bgaa talaar ogt yridaggyi mertlee. Nymdorjiin zeb
2016/10/08 122.201.22.39
Arslandorj
Elbegdorjiig hugtsaanaas ni omno ogtsruulah buh niitiin sanal asuulgiig yaraltai olon niitiin suljeegeer yavuulah heregtei OGTSRUULAH facebook hayagt nigdeeree mongolchuudaa
2016/10/07 27.123.214.85
би
Элбэгээ гокийг авсан биш үү
2016/10/06 139.5.219.151
irgen
Erunhiilegchiin songuulig tsagaas ni umnu yavuulah heregtei yum bish uu
2016/10/06 202.9.44.70
чулуун
Нямдорж+, элбэгдорж-
2016/10/06 103.212.117.132
Elber
Elbegdorjiig odoo zailuulj hayach ee ene neg muuhai tarvagan tahliig. ene uneheer urvagch hudalch hun sh dee....
2016/10/06 77.92.196.156
Сурэн
Ардын жужигчин, гавьяат хорчин Нямка ажилаа л хийж бна ш тээ. Их хуралд хамгийн удаан суусан хуний нэг.Торд тустай юм нэг ч хийгээгуй.
2016/10/06 150.129.143.66
зочин
Нямдоржийн сүржин мэдэгдлүүд дандаа худлаа байдаг. Нэг түүх хэлэе. Гүндалай Нямдоржийг хятадын тагнуул гэсэн юм. Нямдорж хүн гүтгэлээ гээд: Гүндалай бид 2-ын хэн нэг нь заавал шоронд орно гэсэн. Хэнч
2016/10/06 119.40.97.107
zochin
Nymdorj ingej yrih ni zuw urgelj medeellees hotsorch ywdag hun uchir ni gertee uzeh zuragtgui hun gee bzde
2016/10/06 202.70.46.217
Zochin
Ene asuudliig Nymdorj gishyynees uur gargaj tabih jaatai aabiin huu unuudur Mongold baihgui dee
2016/10/06 182.160.40.90
Zochin
Mongolchuud hubaadag. Hytad hymyys bulaadag muuhai zantai
2016/10/06 182.160.40.90
zochin
Galdan boshigtiin yr sad ynench shudarga ard tymen
2016/10/06 182.160.40.90
Zochin
Erdenetiin ard tymnii talhiig bulaalaa, Elbegdorj buyanii baiguullaga bish gej hellee. Mongolchuud haya bagatahaaraa ailsaj hoshuu bagtahaar malaa belcheedeg ard tymen.
2016/10/06 182.160.40.90
Зочин
Нямдорж яс горьдсон нохой. Дандаа балиар юм ярьж байдаг хөгшин дөрвөд.
2016/10/06 202.55.180.33
Zochin
Mongoliin aalznii hamgiin tom tor bol erdenet uildver shalguul
2016/10/06 182.160.40.90
zochin
Nymdorj gishyynd amjilt. Shalguulchih tegeed l gyytsee. Ebee hustsan baij chadna shuu
2016/10/06 182.160.40.90
Zail
Elbegdorj chin harin avtsan hun shig booj uheh geed bgaa gar bn shde muu luivarchin dandaa hudlaa shaasaar udii hurlee tiim tsever yum bol uhchih geed blgui zugeer shalguul chi
2016/10/06 202.9.44.83
Сэтгэгдэл бичигч бүү гай бол, өөрө зайл
Нямдорж энэ луйврыг илрүүлэхгүй л бол өөр хэн ч зориг гаргаж энэ луйврын асуудлыг хөндөж чадахгүй . Ер нь УИХ суудалд суугчид бүгд хаяагаа мансан луйварчид. Тийм болохоор Нямдоржид зөвхөн амжилт.
2016/10/06 202.9.40.41
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж
2016/10/06 202.131.252.213
zochin
Nyam dorjoo chi naad har hel am heryyl temtslee boliochee Hugshin hyn baij nambatai baigaach Tur zasag tymen olni dund buun shou hiigeed l bsan hudlaa l yum bna shdee Odoo boli zalhaj gyitslee zail
2016/10/06 202.179.24.16
зочин
Энэ наймааг бохир мунгээр хийгээгуй л бол болоошдээ. Одоо татвараа сайн аваад яввал болношдээ
2016/10/06 103.26.194.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment