Хүйтний улиралтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.Сүүлийн өдрүүдэд Өмнөговь аймаг болон нийслэлийн Багануур дүүрэгт 1,5-9 насны 3 хүүхэд гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.
Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.