
Луисвилл хотоос Балтимор хот руу нисэх байсан Southwest Airlines компанийн 944 дүгээр нислэгийн онгоцонд Galaxy Note 7 гар утаснаас утаа гарч шатсан хэрэг гарчээ. Southwest Airlines компанийн онгоц утас шатсанаас болж, ослын буулт хийж зорчигчдоо буулгах арга хэмжээ авчээ. Эзэн нь энэ утсыг есдүгээр сарын 21-нд сольж авсан ба аюулгүй гэсэн таних тэмдэгтэй байсан байна.



