8o
Улаанбаатар хот
mobile menu

Вьетнам иргэнтэй гэр бүл болсон монгол эмэгтэйг нэвтрүүлэгтээ оролцуулжээ

2016-10-06 17:29:00

Розз Кемп гэх хөтлөгч залуу дэлхий даяар аялаж, нуугдмал, сонирхол татахуйц олон сэдвийг хөндөн телевизийн цуврэл нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг билээ. Тэрээр 2016 оны дөрөвдүгээр сард Монгол улсад зочилж, үндсэрхэг үзэлтэн болох Нео-нацист бүлэглэлийн талаар эрэн сурвалжилсан нэвтрүүлгийг хүргэжээ. Тус нэвтрүүлэг нь интернет болон SKY1 телевизээр үзэгчдэд  хүрсан бөгөөд гарсан даруйдаа шуугиан тариад байгаа билээ. 

Тус нэвтрүүлгийн эхний хэсэгт  хууль бусаар амьдардаг Хятад иргэд монгол залуусыг зодож танхайрдаг талаар гарчээ. Үүнтэй нео-нацист бүлэглэл хэрхэн тэмцдэг талаар гаргасан. Мөн Вьетнам иргэнтэй гэр бүл болсон монгол эмэгтэйн нэр, царайг нууцлан оролцуулжээ. Хөтлөгч Розз Кемп Монголд Вьетнам авто засвар ажиллуулахад ямар байгааг асуухад тэрээр өөрийн бизнестээ санаа зовож байгаагаа илэрхийлээд неонацист бүлэглэлүүд гадны иргэдийг хэт их дээрэлхэж байгаа талаар ярилаа. Мөн бүлэглэлүүд түүний Вьетнам нөхрийг удаа дараа зодож,  ахынхан хавиргыг хугалсан тухай ярьсан юм. 

Тус нэвтрүүлэгт Монгол улсад санхүүгийн хямрал нүүрлэж, гадны орнуудад  эрдэс баялагаа бага үнээр борлуулж байгаа талаар мөн  тусгасан байна. Налайхын уурхайн ажиллах үйл явцыг үзэгчдэд танилцуулж, монголд ажил олдохгүй байгаа талаар хуучиллаа.  Уурхайн гүн рүү нэвтэрч, доошлох тусам агааргүй болж,аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байна гэсэн ч амьдрахын эрхэнд хийж байгаагаа ажилчид илэрхийллээ.

Нэвтрүүлгийн төгсгөлд малчин ахуйтай танилцаж, малынхаа үр шимийг хүртэж чадалгүй  малаа алдсан малчдын төлөөлөлтэй танилцаж, саналыг нь сонссон юм. Малчид байгаль дэлхийтэй буруу харьцсанаас болж 5 жил тутамд зуд, ган гачиг болж буй талаар ярьсан юм.

Хотод дунджаар жилдээ 40000 гаруй иргэд сууршихаар ирдэг талаар ч мөн гаргасан байна. Энэхүү телевизийн бүтээл нь тэр чигтээ нео-нацист бүлэглэлийн тухай, монголын нийгэм аж амьдралын талаар өгүүлсэн бүтээл боллоо. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
нэр
Монгол сэтгүүлчид хийж чадаагүйг хийсэн бна их сайн хийжээ
2016/10/07 27.123.215.59
enkhee
Suuld garsan malchin ahaas busadn teneg teneg ym yriad bhii Ter blue mongolii ah nar bas 100% buruu ym yrihguil bna ghdee teneg ym yrihii, bid chini tiimch yahaa aldchihsan uls undesten bish shuu
2016/10/07 202.179.23.84
Ulsaa hamgaalya gesen sanaatai yum
Helj baigaa ug ni harahad hariin turemgiilegchdiin esreg hytadiin hiij baigaa buzriig eserguutseed oorsdiinhoo hemjeend temtsej baina shuu dee. Hoorhii mini. Zarim humuus teriig oilgohgui yum aa.
2016/10/07 149.154.193.104
zochin
Amitadijn hureelen. Heden halzan hooson tolgoitoi durakuud, hodoo yavj hadland garch uls ornij hogjil huvi nemree oruulaach, duheruu ve. Harsan oi gutaj bna.
2016/10/06 93.232.87.242
coffee-0.5 kg
alibaa ulsad iimerhuu bulgem baidag
2016/10/06 202.179.23.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment