Авлигатай тэмцэх газраас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Гаалийн газарт хяналт шалгалтыг эхлүүлжээ. Тус ажлын хэсэг гаалийн салбар дахь ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлох юм байна. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох аж. Түүнчлэн гаалийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянан үзэж, албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм хэмжээг сахин мөрдөж буй эсэхэд хяналт тавих юм байна.
АТГ-аас Гаалийн ерөнхий газрыг шалгаж эхэлжээ
2016-10-07 08:30:40