Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
"Чингис хаан" ОУНБ
10.00 цагт: Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нисэхийн салбарынхантай уулзалт хийнэ. Утас 91912343, 91615500
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
10.00 цагт: Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг угтан сэтгүүлчдэд зориулсан нээлттэй өдөрлөг болно.
Сэлбэ гол
11.00 цагт: БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн засаг дарга С.Батболд Сэлбэ гол дагуу мод тарих ёслолд оролцоно. Жич: Хотын захиргааны гаднаас сэтгүүлчдэд зориулсан автобус 10.00 цагт явна. Утас: 99778587
МҮОНРТ
11.00 цагт: МЗХ-оос уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул-2016" наадам эхэлнэ.
Нийслэлийн "Өргөө" амаржих газар
11.00 цагт: Тус амаржих газрын 2013 онд шинээр ашиглалтанд орсон барилгад байрлах эмэгтэйчүүдийн мэс заслын 3 өрөөний давхар тааз нурсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 88034011
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11.00 цагт: Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Шонхорын наймааны хууль бус тогтоолийн талаар мэдээлнэ.
Батлан Хамгаалах Их Сургууль
13.00 цагт: Монгол Улсын баатруудын хүндэтгэлийн цогцолборын нээлт болно. Утас: 99299634
Тэмүүжин өрлөг сургууль
13.30 цагт: "БХИС-95" Эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99299634
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
14.00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно
Танан төв
15.00 цагт: Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи хамтран зохион байгуулах олон нийтэд зориулсан “Эрдэмтдийн үг” лекц болно. Утас: 99045949