Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрдэнэтийг тойрсон асуудлаар болон бусад цаг үеийн асуудлуудаар сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан билээ. Хоёр цаг гаруй сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа Ерөнхийлөгч нэлээд удаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн нэрийг дурдсан гэх тооцоолол ч гараад байгаа юм. Ерөнхийлөгчийн хоёр цагийн довтолгооны хариуг ясны шазууртай УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёр минутад багтаан ийнхүү хариу барьжээ. Тэрээр өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Эрдэнэтийн 49 хувийг зарах ажлыг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө юм” хэмээн тас хийтэл нь хэлээд авчээ.