2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт элсэхээр бүртгүүлсэн ч сугалаанд азгүйтэн, гэртээ үлдсэн 40 орчим мянган хүүхэд байгаа. Засгийн газрын шийдвэрээр тэдгээр хүүхдүүдээс дахин 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгийн орон тоонд элсүүлэхээр болж нэмэлт бүртгэл зарласан юм. Тэгвэл хувийн цэцэрлэгүүд нэмэлтээр бүртгүүлсэн хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн байна. Тодруулбал, Баянгол дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 23, Чингэлтэй дүүрэгт 14, Хан Уул дүүрэгт долоон хувийн цэцэрлэг хүүхэд авсан гэх тооцоо гаргасан байна. Гэхдээ орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүд хэдэн хүүхэд нэмж авах боломжтой тоогоо нийслэлд өгсөн аж. Тиймээс энэ тоонд үндэслэж тухайн цэцэрлэгтэй ойр амьдардаг өрхийн хүүхдийг хамруулсан аж.
Нэмэлт элсэлтээр бүртгүүлсэн хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэлжээ
2016-10-07 11:31:15