8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаяр: Би Шадар сайд болно, болохгүй

2015-12-11 12:50:00

Н.Энхбаяр: Би Шадар сайд болно

Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэх хүсэлтийг  Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ Ерөнхий сайдад уламжиллаа. Тодруулбал, одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатар сайдын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг МАХН-ын Гүйцэтгэх товчоо болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт илэрхийлжээ. Тиймээс Ц.Оюунбаатарыг чөлөөлж оронд нь Н.Энхбаярыг томилж өгөхийг хүссэн хүсэлт бүхий албан бичгийг хүргүүлсэн.

Тэрхүү албан бичигтээ МАХН болон АН-ын тохиролцсон тохирооны дагуу Н.Энхбаярыг Шадар сайдад, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдад томилж өгнө үү гэжээ. Харин Ерөнхий сайд хэрхэн хариу өгөх нь анхаарал татаж байна. Мөн үүнээс гадна өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд мэдээлэл хийсэн. Монгол Улсын Шадар сайдаар Н.Энхбаярын  талаар хэлэхдээ р тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян “Шадар сайд бол манай намд байгаа хамгийн том албан тушаал. Хамгийн том албан тушаалд намын даргаа л дэвшүүлнэ шүү дээ. Үүнд гайхах зүйл байхгүй” гэсэн юм. Мөн МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Анх Н.Энхбаярыг энэ албан тушаал дээр томилуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө хүссэн. Энэ дагуу МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу Н.Энхбаяр даргыг Шадар сайдад нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн” гэлээ. Түүнчлэн тус намын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "Н.Энхбаяр дарга шүүхээс ял авсан байсныг 2013 онд Ерөнхийлөгч уучилсан. Мөн уучилсан ч гэсэн ялтайд тооцох хугацааг УИХ-аас саяхан баталсан Өршөөлийн хуулиар хүчингүй болгосон. Тэгэхээр Шадар сайдад нэр дэвшихн бүрэн боломжтой" гэсэн юм. 

Н.Энхбаяр: Би Шадар сайд болохгүй

Тэгвэл, өнгөрсөн наймдугаар сарын 13-ны өдөр буюу УИХ-аар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж, яаралтай баталсаны маргааш МАХН-ы дарга Н.Энхбаяр эх оронд ирсэн. Тэрбээр ирсэн даруйдаа эх орондоо туслахаар ирлээ гэдгээ мэдэгдэж байсан.Тэрбээр хэлэхдээ “Эдийн засаг хүнд нөхцөл байдалд туслахаар ирлээ.  Би ямар нэгэн албан тушаал хашихгүй.  Шадар сайд болохгүй. Үнэхээр миний зөвөлгөө хэрэгтэй бол зөвөлгөө л өгнө,  эд нартаа туслана. Ямар л туслалцаа үзүүлж болохоор байна түүгээрээ туслана” гэж байсан цаг саяхан.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment