8o
Улаанбаатар хот
mobile menu

“Цаст констракшн”-ы барьж гүйцэтгэсэн Нэгдүгээр төрөх эмнэлгийн тааз нурж унажээ

2016-10-08 11:17:00

Энэ сарын 05-ны өдөр Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн  мэс заслын өрөөний тааз нурсан  хэрэг гарчээ. Тааз нурахаас өмнө иргэн Ж-д хагалгаа хийж байх үед агааржуулалтын хоолой дугарч мэдэгдсэн байна. Хэсэг хугацааны дараа хагалгаа дуусаж, эмч ажилчид дараагийн хагалгаандаа бэлдэж байх зуур эмэгтэйчүүдийн мэс заслын өрөөний тааз тэр чигтээ нурж унажээ. Азаар тухайн үед өрөөнд хүн байгаагүй бөгөөд чухал хэрэгтэй 3 аппарат дарагдаж эвдэрсэн байна. Бид энэ талаар албаны хүмүүсээс тодрууллаа. 


Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Б.Энхбаяр: Яаралтай хагалгааны мэс заслын тасгийн өрөөний тааз нурж унасан


Энэ сарын 5-ны өдөр манай эмнэлэгийн эмэгтэйчүүдийн яаралтай хагалгааны мэс заслын тасгийн өрөөний тааз нурж унасан. Бид тухайн үед холбогдох шатны буюу МХЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын  хүмүүсийг дуудаж нөхцөл байдлаа  танилцуулсан. Одоогоор ямар шалтгааны улмаас нурсан гэдэг нь тогтоогдоогүй байна. 2013 онд 1 сарын 29-нд өргөтгөлийн шинэ барилга ашиглалтанд орсон. Тухайн үед улсын комисс хүлээж аваад үйл ажиллагаагаа эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын 187 дугаар тушаалд хагалгааны өрөөг тосон будгаар цэвэрлэж ариутгахад нь зориулагдсан байх ёстой гэж заасан байдаг. Энэ нурж  унасан тааз бол дүүжин тааз гэсэн хариултыг эмнэлгийн дарга хэллээ. 


-Д.Өнөржаргал: 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байлаа-


Тухайн үед хагалгаа хийж байсан Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргалаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Тухайн өдөр нийт 5 хагалгаа хийх төлөвлөгөөтэй байсан. Эхний өвчтөнд хагалгаа хийхдээ  3 номерын өрөөнд 10.20-12.00 цагийн хооронд хагалгаа хийж дууссан. Дараагийн хагалгаа хийхээс өмнө 30-40 минутын хооронд ариутгаж цэвэрлэсэний дараагаар дараагийн хагалгаа хийх журамтай байдаг. Эхний хагалгаа хийж байх үед агааржуулалтын хоолой хөдөлж эхэлсэн.  Ингээд бид бүхэн тухайн үед хийж байсан хагалгаагаа дуусаад аюулгүй байдлаа бодоод өөр өрөөнд өвчтөн авсан. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэлтэй байж. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан” гэв.

Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан


Энэ үеэр “Өргөө” амаржих газрын Эдийн засаг, санхүү, аж ахуй хариуцсан дарга О.Батдаваагаас  ямар компани барьж гүйцэтгэсэн талаар тодрууллаа.
-Танай төрөх эмнэлэгийн мэс заслын өрөөнүүд анх хэдийд ашиглалтад орсон юм бэ?
-Эмнэлгийн өргөтгөлийн хэсгийг 2013 оны хоёрдугаар сарын 28-нд Улсын комисс хүлээн авсан. Манай эмнэлэгийнхэн тохижилтын ажил хийгээд тухайн оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлсэн. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Цаст консракшн” компани ажилласан юм билээ.
-Энэ өрөөнд өдөрт хэдэн хүн хагалгаанд ордог вэ. Одоо бусад өрөөнүүдэд хагалгаа хийж байгаа юу?
-Өдөрт дунджаар таван хүнд хагалгаа хийдэг. Тааз нурснаас болж агааржуулалтын системээр дамжин бусад гурван өрөө бохирдсон. Тийм учраас  төлөвлөгөөт болон яаралтай хагалгаа бүрэн зогссон. Төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулж, яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-д хийхээр Эрүүл мэндийн газраас зохицуулсан.
-Нурсан гэгдээд байгаа өрөөнд ямар төрлийн мэс засал хийдэг байсан юм бэ. Бусад мэс заслын өрөөнүүд нурахгүй гэх баталгаа бий юу?
-Эмэгтэйчүүдийн бүх төрлийн хагалгаа хийдэг. Өндгөвчний хортой, хоргүй хавдар, үргүйдэл, шээс задгайрах гэх мэт өвчнүүдэд хагалгаа хийдэг. Гэхдээ энэ тасагт  жирэмсэн ээжүүдэд хагалгаа хийдэггүй шүү. Жирэмсэн ээжүүд маань айдаст автах вий.
Харин нөгөө гурван өрөө нь энэ өрөөтэй яг адилхан зураг төсөл, технологиор хийгдсэн. Тийм болохоорнурахгүй гэх баталгаа байхгүй.
-Та бүхний тооцоолсноор хэчнээн сая төгрөгийн хохирол учраад байна вэ. Танай эмнэлгийнхэн энэ асуудлаа яамандаа тавьсан уу?
-Энэ өрөөнд байсан тоног төхөөрөмжийн үнийг тооцож үзэхэд 69.5 сая төгрөгийн хохирол учраад байна. Жишээлбэл, унтуулгын аппарат 44 сая төгрөгийн үнэтэй, таазны гэрэл 23.5 сая төгрөг гээд ойролцоогоор 69.5 сая төгрөгийн бодит хохирол үүслээ. Бид тааз нурсан даруйд Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа болон Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан.  “Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байна.Мэргэжлийн хяналтын байцаагч эхний байдлаар албан бусаар "Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой" гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн.
Манай эмнэлгийнхний зүгээс “Цаст констракшн” компанид эдгээр өрөөнүүдийг шинээр тохижуулан засварлаж өгнө үү гэдэг шаардлага тавьчихаад, хариу хүлээж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/11/15 197.211.53.49
Z
Mergejiliin hyanalt huleej avsan yum bol davkhar hariuclaga huleekh yostoi.
2016/10/08 27.123.214.116
irgen
ochij kask zardgiimuu daa huu
2016/10/07 103.212.117.74
zochin
Tsastiin Bayarsaihan gej haramch nariindaa hatsan, hulgaichiin barisan yum chanar yu ch bhgui... gal garsan, uruunii shilen haalganuud standartnii bish yaarsan humuus hagalj gemtdeg, O2 bhgui,
2016/10/07 202.9.42.20
АТГ-т
Пиз энэ Улсын комисс төлөвлөгөөний ерөнхий газар гэж авилгалын үүр уурхай болсон газар байнаа . Ажилаа хийгээчээ АТГ-н сандал бөглөгч амьтадаа
2016/10/07 103.212.118.236
zochin
barilgiinhan zeregtseed l barag ochmoor um.uu ch boloogui um shig guluuguud syygaad baih hereggui shd.
2016/10/07 59.153.113.58
  • Recent
  • Most Read
  • Most Comment