8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдээ нийтэд нь хөнгөлөлтөд хамруулах хэрэгтэй

2016-10-07 16:07:00

УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийн хэлэлцэх эсэхийг дэмжээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулиар 1.5 тэрбумаас доошгүй жилийн орлоготой хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мал аж, ахуй газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарын орлогын албан татварыг 90 хувь хөнгөлж 1 хувь болгох юм.

Уг хуулийн талаар гишүүд зарим гишүүд сөрөг байр, суурьтай байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан " Жилийн 1.5 тэрбум төгрөгийн орлоготой болох гэж аж ахуйн нэгжүүд задарч жижгэрэх байх" гэсэн юм. Мөн зарим гишүүд дөрөвхөн салбарт үйлчилж буй нь учир дутагдалтай. Жилийн орлого нь 1.5 тэрбумд хүрч буй бүх салбарыг хамруулах хэрэгтэй гэсэн байр, суурийг хуралдааны үеэр илэрхийллээ.

Уг асуудлын дараа Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж буй Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь заалтыг хүчингүй болголоо. Уг заалтад “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль болсон бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Эдгээр асуудлыг хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө. 

О.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж
2016/10/08 202.131.252.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment