Цахим орчинд хуурамч хаяг нээж бусадтай танилцаж, эргээд сүрдүүлэх тохиолдол сүүлийн үед ихэсчээ. Тухайлбал, Улаанбаатар хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь цахим орчинд бусдын зургийг зөвшөөрөлгүй байршуулан хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж иргэдтэй танилцан дотносдог аж. Улмаар хувийн мэдээлэл, бичлэгийг нь цуглуулж байгаад эргээд их хэмжээний мөнгө өг гэж сүрдүүлдэг байжээ. Эдгээр залуус хувь хүний мэдээллийг олон нийт, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан гэмт үйлдлийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоожээ. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн тус тус шалгагдаж байна.
Бусдыг сүрдүүлж мөнгө нэхдэг этгээдүүдийг саатуулжээ
2016-10-09 14:09:00