8o
Улаанбаатар хот
mobile menu

120 мянгатын зогсоол ингэж өөрчлөгдөнө

2016-10-07 17:19:00

Нийслэлийн Тээврийн газар, ЗХУТ, ЗЦГ, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. ХУД-ийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг тусгаж өөрчлөлт оруулсан байна.



Харин Зайсан чиглэлдээ буюу  Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын зогсоолоор  хэвээр үйлчлүүлэх юм. Энэхүү нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын байршлыг өөрчилж буй ажил нь Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа болно. Үйлчилгээг аравдугаар сарын 10-ны өдөр буюу даваа гаригт эхлүүлэх юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsantsal
Huuchin buudal n deer.
2016/10/07 43.242.243.245
Олд
Вокзалаас телевиз явдаг чиглэлтэй болмоор бна тиим чиглэлтэй болго ойлговуу
2016/10/07 202.131.252.209
зочин
Тэр орчмийн иргэдийн санал бодлыг яахаараа сонсдоггүй юм. 2 буудал нь ойртоод хэнд хэрэгтэй юм. Хуучиннь яагаад болохоо байсан юм. Арай хэтэрч байна аа. Ард иргэдийг хэн гэж бодоо вэ
2016/10/07 202.72.245.220
зочин
Болиочээ. Яах гэж нэг ч хүний санаанд нийцээгүй хэний ч шаардлага хангахгүй гүүрэн гарц барьсан юм. яасан гэж буудал өөрчилж байгаа юм.
2016/10/07 202.72.245.220
  • Recent
  • Most Read
  • Most Comment