Иргэдээс ирсэн гомдол, хэлэлцүүлгүүдэд гарсан саналуудыг нэгтгэн хотын авто замын тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хурд сааруулагчыг байршуулж эхэллээ. "Аюулгүй зам" төслийн хүрээнд авто замын хурд сааруулагчийг хөдөлгөөний эрчим ихтэй дараах таван газар байршуулахаар ажлыг эхлүүлээд байна.
Үүнд:
-Дархан сумын зургадугаар баг Ханжаргалантын 3, аравдугаар гудамжны голын төв авто зам,
-Долдугаар баг шинэ Дархан захын урд төв авто зам,
-Наймдугаар баг МБМ зочид буудлын өмнөх авто зам,
-Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн урд авто зам,
-13 дугаар багийн Дархан 50 цогцолборын урд зам гэсэн таван хэсэг багтаж байна. Энэхүү хурд сааруулагч гүйцэтгэх ажлыг "Огторгуйн бүтээл” ХХК ОНХС-гийн 52.9 сая төгрөгийн өртөгтэйгөөр гүйцэтгэх аж.
Түүнчлэн "Аюулгүй зам” төслийг 2017 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөлгөөний эрчим ихтэй авто замуудад судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд авто замын тэмдэг тэмдэглэгээ гарцыг нэмэгдүүлэх сайжруулах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.