8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн өндөр албан тушаалтан нууц мөнгөний гахай буюу оффшор бүсэд данс эзэмшихгүй

2016-10-08 12:55:00

Өнгөрсөн тавдугаарс сард Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид дотор манай улсаас 49 нэр бүхий хүмүүс багтсан талаар мэдээлэл цацагдаж дуулиан тарьж байсан.  Тухайн үед дэлхий нийт энэ асуудалд анхааралтай хандаж данстай хүмүүсийг ажлаас нь халж эхэлсэн ч манай улс ямар ч арга хэмжээ аваагүй байсан билээ.  Тодруулбал, "The Panama papers"-ын дэлгэсэн мэдээллийн дагуу ОХУ хараат бус комисс байгуулан шалгалт явуулж байсан бол БНХАУ оффшор данстай хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Манай улс саяханаас төрийн дээд өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч оффшор данстай байхыг хориглох тухай мэдээлэл гарч эхэлсэн. Өчигдөр УИХ-ын даргад “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлсэн байна. 

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой, ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн олон нийт үзэж байгаа. Төрийн албан хаагчдыг Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. 
 
Сонгуулийн өмнө гэхэд оффшор данстай нийт 49 хүний нэр ил гарсан ч ихэнхи УИХ-ын сонгуульд нэр дэвшээд авсан. Төрийн төлөө, ард олныхоо төлөө ажиллаж байгаа хүмүүс нууц оффшор данстай байхыг олон нийт хатуу эсэргүүцэж байгаа. Тэгвэл одоо энэ асуудалд цэг тавихаар болсон байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
88671597
ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Магистрийн диплом олгож байна.
2016/10/11 202.131.235.198
Сайхан мэдээ
МАН нам нэг хийнэ гэсэн бол хийдэг нам гэж бодож явдаг. Шийдсэн бол шийдсэн урагшаа амжилт
2016/10/10 77.247.181.165
Данс
СҮ.Батболд, С.Баяр тэргүүтэй нөхдүүддээ арга хэмжээ авчихаад олон юм ярь
2016/10/09 202.21.106.112
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж
2016/10/08 202.131.252.213
Иргэн
Чадах уу? барах уу? Монголын хамгийн хэл ам дагуулдаг эрхэм энэ төслийг нь хүлээж авч байна ш дээ
2016/10/08 103.229.120.218
Иргэн
Эхлээд одоогиин уих-с оффшортонгуудыг зайлуулчих
2016/10/08 202.9.42.142
  • Recent
  • Most Read
  • Most Comment