8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарыг 4 сая 272 мянган төгрөгөөр торгожээ

2016-10-10 14:06:00

 

“Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа.Энэ аяны хүрээнд нийтдээ 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил байгаа юм.

Холбогдох журмыг зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хурааж, хуулийн дагуу 78 жолоочийг нийт 4 сая 272 мянган торгуулийн арга хэмжээ авч, дүүргүүдийн замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zamiin tsagdaagiin luiwar
Zamiin tsagdaagiin gazar munguiig neg olhiima yaj torgohuu l gej ajilhiin yum l bol torgono gene de
2016/10/10 141.0.14.200
Jolooch
Ih tom ajil hiijee. Mongol uls hogjliin garaan deeree irlee!!!! Ulam ih TORGO. Saihaaaaaan Saihan
2016/10/10 166.137.244.98