8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа 71.5 сая төгрөг хувьдаа завшжээ

2015-12-11 14:03:00

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо гишүүн үйлдвэрчний хороодын санхүүгийн баримтад шалгалт хийсэн байна. Тус шалгалтаар нэлээдгүй зөрчил илэрчээ. Тодруулбал, шалгалтын явцад Сонгинохайрхан төвийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан нь тогтоогдсон байна. Тэрбээр өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9, 2013 онд 12.4, 2014 онд 17.4, 2015 онд 39.6 сая нийтдээ 71.5 сая төгрөг хувьдаа завшжээ. Түүний хууль бус үйлдлийг АТГ-т шалгуулахаар болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл