Бага насны хүүхдүүд санаатайгаар гал тавьж, машинд ачиж явсан өвсийг шатаасан хэрэг гарчээ. Хоёр өдрийн өмнө пүрэв гаригт бага насны хүүхдүүд өвс ачсан машинд шүдэнз зурж гал түймэр тавьжээ. ХУД-14 хороонд “Өлзийтийн МТ” ШТС-ын гадна автомашинд ачсан өвс шатаж байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгажээ. Шалгалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат А /эр.39н/-ийн “Dewoo” автомашинд ачиж явсан 480 боодол өвсийг ХУД-14 хороонд суух С /эр.08н/, А / эр.08н/, Т /эр.08н/ нар гал тавьж шатаасан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.
Машинд ачиж явсан өвсийг санаатайгаар шатаажээ
2016-10-09 11:07:41