8o
Улаанбаатар хот
mobile menu

Арслан: Та энэ өдөр сайн анд нөхөд, шинэ дадал зуршлаа хослуулж чадна

2016-10-09 12:00:00

Хонь - (3/21-4/19)

Амьдралыг хөгжилтэй, гэгээлгээр харахыг зорь. Аз таны талд байгаа боловч казинод орж хөлс хүчээ шавхан олсон мөнгөө үрэхээр хэмжээнд хүртэл өөртөө итгэлтэй байж болохгүй. Шийдэмгий бай, өөртөө итгэх хэрэгтэй. Тун чухал бизнесийн ажил амжилттай явагдана. Бусдын санааг хуулахын оронд еөртөө итгэж шийдвэр гаргаарай.
Үхэр - (4/20-5/20)

Аз болон хувь тавилан таны өмнөх замыг засна. Урт хугацааны маргаанаас зугтаах нь хамт олон эсвэл даргатайгаа дээд зэргийн сайхан харьцаагаа хэвээр хадгалахад дөхөм болно. Сонор сэрэмжтэй байж зөн совиндоо итгэ. Ганц бие Үхрийнхэн хайр дурлал таатай сайхан байна. Дотно найзтайгаа гэртээ үдшийг өнгөрөөх төлөвлөгөө зохио. Гадаад үзэмжиндээ анхаар. Зөөлөн ая, лаа, дарс ширээн дээрээ байрлуул.  

Ихэр - (5/21-6/21)

Хэдийгээр та олон найз нөхөдтэй ч тэд таны төлбөрийн асуудлыг шийдэж чадахгүй л болов уу. Танд өнөөдөр олон янзын санаа бодол эргэлдэх болно. Та нэг л ажил хийж дуусгах ёстой байтал үүнээс гадна өч төчнөөн ажил хийх ёстой гэсэн бодол таныг зовоосоор байвал түр тайвширч арав хорин минут бясалгал хийх хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөн тайвшрахад маш их туслах болно.

Мэлхий - (6/22-7/22)

Завгүй бол энэ өдөрт тохирсон дүрслэл байх болно. Азтай завшаанууд тохиолдох магадлалтай учраас түүнийг алдахгүйг хичээ. Амьдралыг тань үндсээр нь өөрчилж болзошгүй. Санхүүгийн тал дээр ойлголт сайтай, ухаалаг байх нь ирээдүйд ноогдол ашиг өгөх болно. Ихэнхи мэлхийнүүд сэтгэл хангалуун байх болно. Хайртай хосуудын хувьд энэ нь хурим хийх, бал сараа өнгөрүүлэх, эсвэл долоо хоногийн эцсээр хоёулхнаа амрах зэрэгт хамгийн тохиромжтой цаг.  

Арслан - (7/23-8/22)

Та энэ өдөр сайн анд нөхөд, шинэ дадал зуршлаа хослуулж чадна. Сайн дураар ажилладаг албан байгууллагынхаа төлөөллийн ажпыг хариуцах үүрэг хүлээнэ. Хүмүүс таны авъяас чадварыг олж харан танд боломж өгөх тул өөрийн бүх хүчээ дайчил. Өөрийнхөө үзэл бодлыг шууд илэрхийлэн найз нөхдөөсөө тусламж аваарай. Харин гэртээ үг хэлээ цэгнэж яриарай. Албан болон ахуйн асуудлаа ялгаж салга.

Охин - (8/23-9/22)

Өнөөдөр маш сайхан өдөр болох болно. Санаачлагыг гартаа ав. Таны мөнгө олох болон гаргасан санаачлагаа ажил хэрэг болгох чадвар чинь таныг бусдад танигдахад туслах болно. Бизнесийн авъяас чадвар нэмэгдэнэ. Хийж буй ажлынхаа оргилд нь гарахын тулд зүтгэ. Ямар нэг чухал ажпын ярилцлаганд орох бололтой. Мөн та ажил хийдэг бол цалингаа нэмүүлж, тушаал ахих магадлалтай. Ямар ч ажил хийсэн энэ бүгд гайхалтай амжилт дагуулах болно гэдэгт итгээрэй.

Жинлүүр - (9/23-10/22)

Жинлүүрийнхэн олон төрлийн сэтгэл хөдөлгөсөн зүйлд дуртай. Үрэлгэн зангаа хая. Үгүй бол найз нөхөдтэйгээ уулзах зэрэгт санхүү дутагдана. Наймаа хийдэг жинлүүрийнхэн өдрийн турш завгүй ажиллан гэрээ хэлэцээр ихээр байгуулна. Өөртөө итгэлтэй зан тань амжилт авчирна. Хэн нэгэн таныг компаныхаа төлөөлөгчид нэр дэвшүүлнэ. Ирэх өдрүүдэд оролцох семинар, хуралдаа сайтар бэлдээрэй. Энэ өдөр романтик учралтай учирна.

Хилэнц - (10/23-11/21)

Шинэ өдөр Хилэнцийн хувьд нилээд замбараагүй, эмх цэгцгүй эхлэх төлөвтэй. Та ямар ч үед анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Ажлын эсвэл хувийн сонирхлынхоо төлөө мэдлэгт шамдана. Номын сараар хийх аялал сурагч, оюутан залууст хэрэгтэй мэдээллийг нь өгч чадна. Нэг сэдвээр сурах хүмүүс нийтийн номын сангаас хүүхдүүддээ уншиж өгөх болон өөр сонирхолтой материал олох байх. Хайрын асуудал төвөгтэй болох шинжтэй. Гэнэт салж хагацахдаа тулсныг та мэдэрнэ.


Нум - (11/22-12/21)

Бүхий л салбарт өөрийн бүтээлч чадварыг дэлгэн харуулах, дотоод нөөц бололцоогоо нээхэд тохиромжтой өдөр. Гэхдээ од эрхэс таныг биеийн ачаапал йхтэй хөдөлмөр болон хамтарсан үйл ажиллагаанаас хол байхыг сануулж байна. Хайртай хүндээ ухаалаг хандахыг хичээ. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх, түүнийхээ талаар шүүмжилсэн аястай хандлага гаргах нь маргаан дэгдэхэд хүргэж магадгүй байна.  


Матар - (12/22-1/19)

Хайр дурлалтай учрах ч энэ нь юм бүхэн гэрэл гэгээтэй байна гэсэн үг биш. Хайрлаж дурласан матрынхан өөрсдийн амлалтуудыг шинэчил. Магадгүй заримд нь гэрлэх санал ч ирж мэднэ. Хайрттайгаа хамт нэг гэрт амьдрах хүсэл биелж болзошгүй. Бие биендээ таарч тохирно гэдэгт найдах хэрэгтэй. Онцгой зорилгоо биелүүлснээр ирээдүйн амжилтын үндсийг тавина. Хамтын ажиллагаанд их хэмжээний мөнгө, санхүүгийн хангалттай дэмжлэг хэрэгтэй тул ажлаа зөв залж, зөв шийдвэр гарга.  

Бумба - (1/20-2/18)

Хайртай хүндээ цаг зарцуулахаас илүүтэйгээр гадуур явах бололтой. Үүнийгээ аятайхан тайлбарлах хэрэгтэй. Хамгийн сайн найздаа зөвлөгөө өгнө гэх зэргээр. Үнэндээ таны зөвлөгөө түүнд нэг их хэрэг болохгүй, харин ч асуудлыг улам хүндрүүлж болзошгүй. Сайн баг болон ажиллахын тулд хамт ажиллагсадтайгаа ярилцах цаг гарга. Хэрэв та өөрийн хандлагыг өөрчилж чадвал бусад ч бас өөрчилнө.

Загас - (2/19-3/20)

Өнгөрсөн шөнө эрч хүчтэй Ангараг гараг таны ажил хэрэг, бизнес, хувь заяаг тань илтгэдэг Нумын орд руу орсон. Ихэнхи Загаснууд ямар нэгэн хүндрэлгүйгээр амьдралдаа чухал өөрчлөлт хийх болно. Одоо танд өөрийгөө хөгжүүлэх цаг ирлээ. Бүтэн болон хагас өдрөөр суралцах нь та нарын ихэнхийн явах ёстой зам. Мөн энэ долоо хоногт гэртээ өөрчлөлт, шинэчлэлт хийхэд яг тохирсон өдөр. Эхнээсээ хайртай хүнээ эсвэл хүүхдүүдээ өөртөө туслана гэж найдсаны хэрэггүй. 

​​​​​​​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment