8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-10-10 08:50:04

10:00 цагт Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн санаалчилгаар “НҮБ”-ын “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэх юм. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман,Улаанбаатар хотын засаг дарга С.Батболд, Эрдэнэт хотын засаг дарга Д.Батлут, Дархан хотын засаг дарга С.Насанбат болон бусад албаны хүн оролцоно. Энэ үеэр “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад нэгдэх үйл ажиллагаа болно.

10:00 цагт: ХХААХҮЯ, Азийн Бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, НҮБ-ын ХХААБ хамтран “Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган" болон “Оролцооны баталгаажуулалтын олон улсын сургалт”-ыг 2016 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд “МҮХАҮТ”-ын хурлын зааланд зохион байгуулах тул өргөнөөр оролцоно уу.

11.00 цагт: СЭМҮТ-өөс Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөрт зориулж “Сэтгэцийн болон сэтгэл зүйн анхны тусламжийг хүн бүрт” сэдвээр MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт: "Элэгний вирусын оношилгоо, эмчилгээ" сэдэвт үнэ төлбөргүй уулзалт, зөвөлгөөнд урьж байна. Уулзалт МҮЭСТО-д болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment