Хонь: Хүнд долоо хоног. Өөрийн ашиг сонирхолоо хамгаалж, зорилгодоо хүрэхийн тулд багагүй саадыг туулах хэрэгтэй. Таны сэтгэл санааны байдал нөхцөл байдлаас шууд хамааралтай байх болно. Тэсвэр тэвчээр гаргаж, биеэ барихыг сануулж байна. Нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд чинь халтай зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийгээрэй. Санхүүгийн байдал сайжирна.
Үхэр: Ажлын ачаалалтай ихтэй байна. Гэр бүл, найз нөхөдтэйгээ эелдэг найрсаг байдлаар харилцаарай. Хэрүүл маргаан, зөрчлөөс зайлсхийх хэрэгтэй. Таны ажлын амжилтад бусад тань атаархах болно. Амралтын өдрүүдээр гэртээ байж, тав тухыг мэдрэхийг зөвлөж байна. Энэ нь таны сэтгэл санаанд эерэгээр нөлөөлнө. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.
Хамтатгах: Амжилттай долоо хоног ирж байна. Ажил хэрэг бүтэмжтэй байж орлого нэмэгдэнэ. Орчин үеийн шинэ технологид татагдаж, их мөнгө зарцуулахад хүргэж болзошгүй. Спортын уралдаан, аз сорьсон тоглоомд оролцоход таатай. Ихэнх нь хүссэндээ хүрч чадна. Хоолны дэглэм барихад танд маш хүнд байх болно. Хэт их идэх эсвэл хоол сойх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Мэлхий: Ажил хэрэгт хувийн сонирхолдоо хөтлөгдөх нь төлөвлөснөө биелүүлэхэд тань саад болно. Аз таныг ивээхгүй учир мөрийтэй тоглоом, аз сорьсон зүйлсээс татгалзах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд биеэ барьж, хүйтэн хөндий хандлага гаргах хэрэггүй. Нээлттэй байж, сэтгэлээ илчлэхээс эмээх хэрэггүй. Зээл авах эсвэл бусдаас мөнгө зээлэх хэрэггүй.
Арслан: Долоо хоногийн эхээр баярт үйл явдал тохионо. Ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Өөртөө анхаарал тавьж, дуртай зүйлдээ цаг гаргаарай. Хэрэгцээтэй зүйлсийн жагсаалт гаргаж, түүнийхээ дагуу худалдан авалт хийх хэрэгтэй. Эс бөгөөс хэтэрсэн зарлага гаргах хандлагатай байна. Спортоор хичээллэж, биеэ чийрэгжүүлэхэд анхаар.
Охин: Шинэ ажил эхлэх, төлөвлөгөө зохиох, гэр болон сексийн харьцаанд тааламжтай. Амьдралын эрч хүч өндөр байна. Шинээр эхэлсэн бүх зүйлс амжилттай байх болно. Гэвч долоо хоногийн сүүлээр сэтгэл хямарч, тавгүйтэх хандлагатай. Таныг ихэд сандрааж догдлуулах гэнэтийн уулзалт учрал тохионо. Найз нөхдийн дунд удаан үргэлжилсэн зөрчил маргааныг зохицуулж, итгэлцлээ сэргээж чадна.
Жинлүүр: Азтай долоо хоног. Санхүүгээ өсгөж болох бүх боломжийг ашиглах хэрэгтэй. Сонирхолтой, зугаатай зүйлсийг туршиж үзсэнээр амьдралдаа өнгө оруулж, шинэ урам зоригоор бялхах болно. Харин энэ тийм ч их үнэтэй байх хэрэггүй. Спортоор хичээллэж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Өөртөө анхаарал тавих цаг зав гаргах хэрэгтэй.
Хилэнцэт: Хэт идэвхтэй байдал таны ажил, амьдралд эмх замбараагүй байдал үүсгэнэ. Бусадтай ойлголцох, харьцахад хялбар байх болно. Аялалд явах, гадаад томилолт зэрэгт таатай. Та өнгөрсөн үеээ дурсаж, удаан уулзаагүй хүмүүстэй харилцаа тогтоохыг хичээх бололтой. Ажилдаа бүтээлч санаагаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, элсэн чихэр, амттаны хэрэглээг багасгаарай.
Нум: Сэтгэл санаа тайван байна. Ажил дээр үүссэн нөхцөл байдал танаас шийдэмгий байдлыг шаардана. Амьдралынхаа хэв маягийг өөрчилж, шинэ зүйлсийг туршиж үзэхэд гэмгүй. Хайр сэтгэлийн хувьд хайртай хүнтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй тул харилцаагаа анхаараарай. Гэр бүлтэй хүмүүс өрхийн санхүүгийн нөхцөл байдалдаа хяналт тавьж, төлөвлөгөөгүй зарлага гаргахаас зайлсхийгээрэй.
Матар: Ажлын хамтрагч эсвэл найз нөхдөөр дамжуулан ашигтай санал хүлээж авна. Энэ нь таны санхүүгийн нөхцөл байдалд сайнаар нөлөөлнө. Зөрчилтэй асуудалд маш сайн эргэцүүлэн бодож шийдвэр гаргаарай. Таныг сэтгэл санаанд таагүй нөлөө үзүүлдэг хүмүүсээс зай барихыг хичээгээрэй. Хол юманд явах эсвэл аялалд гарахдаа болгоомжтой байхыг сануулж байна.
Хумх: Амьдралд өөрчлөлт гарна. Сэтгэл хөдлөл өндөр байх төдийгүй эрч хүчтэй байх болно. Гэхдээ өөртөө хэт итгэлтэй байх хэрэггүй. Ажилдаа алдаа гаргах магадлалтай. Орлого нэмэгдэж, санхүүгийн хямралаас гарна. Хайр дурлалын харилцаанд дэвшилт гарч, итгэлцэл батжина. Гэр бүлдээ цаг гаргаж, ахмад настны эрүүл мэндэд анхаарал тавиарай.
Загас: Амьдралын эрч хүч их байна. Ажилдаа хариуцлагатай хандаж, дарга удирдлагынхаа заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй. Хэн нэгэн таныг эвгүй байдалд оруулахыг хичээнэ. Хайртай хосын дунд хардалтаас болж хэрүүл маргаан дэгдэж болзошгүй. Хэрэгцээгүй зардлаа хянахгүй бол санхүүгийн хүндрэлд орох магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, хоолны хордлогоос сэрэмжлээрэй.