8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс дөрвөн уулзвараар гэрэл дохио харгалзахгүй баруун эргэнэ

2016-10-10 09:14:07

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөө өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгслийг баруун гар тийш эргэхийг өнөөдрөөс нийслэлийн зарим уулзварт хэрэгжүүлж эхлэхээр болсон.

Эхний ээлжинд хамгийн их машин зорчдог Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзвараар автомашинууд гэрэл дохио харгалзахгүй эргэх журмыг хэрэгжүүлнэ. Хэрэв дээрх дөрвөн уулзварт жолооч нар чөлөөтэй баруун эргэх туршилт амжилттай болбол үлдсэн уулзваруудад ч гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журмыг батлах юм байна.

Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment