8o
Улаанбаатар хот
mobile menu

Булганыхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ширүүхэн угтав

2016-10-10 09:39:00

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдөр  Орхон, Хөвсгөл, Булган аймгуудад ажиллалаа. Ерөнхий сайд айлчилж байгаа тул аймгийн удирдлагууд болоод албаныхан багагүй хөл хөөр болон угтан авчээ.

Харин  Булган аймгийнхан төдийлөн хөл хөөр бололгүй нэлээд ширүүн уур амьсгалтай Ерөнхий сайдыг угтжээ. Тодруулбал Булганыхан эсэргүүцлийн лоозонтой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын уулзалтад иржээ. Тэд уулзалтын танхимд  “Ардын хүүхдийг алагчлахаа зогсоо”, “Төрийн албыг төрлийн алба болгохоо зогсоо”, “Орон нутгийн хөгжлийн санг хэвээр үлдээхийг шаардаж байна” гэсэн бичгийг хадсан байжээ.

Мөн санал бодлоо илэрхийлэх үеэр Мэргэжлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого иргэдээ ялгаварлан гадуурхсан, аж ахуйн нэгжүүдээ ялгаварласан, сонгуульд дэвшүүлж байсан амлалтуудаасаа эрс няцсан буцсаныг сануулж, огцрохыг шаардсан иргэд олон байсан аж. Өнгөрсөн долоо хоногт удаан сүүлийн гурван сар хүлээгдээд байсан хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн бөгөөд өрхийн амжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдэд олгож эхэлсэн. Үүнийг  Орхон, Хөвсгөл, Булган аймгуудын иргэд эсэргүүцэж байгаа аж. 

Булганыхан Ерөнхий сайдыг ширүүхэн угтав

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ширүүхэн бужигнуулчихаж чадах хүн Нямдорж л байх шив дээ!!!
2016/10/12 103.212.119.230
zochin
Yu hiihee medehgui hetsuu ba daa jaawaas
2016/10/11 112.72.11.105
88671597
ОХУ-д 5 жил сурч төгсөн хүмүүст Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Магистрийн диплом олгож байна.
2016/10/11 202.131.235.198
иргэд
Орон нутаг дахь ард түмний хөрөнгөөр тоглогсод өнчирчихөө юу өнгөрсөн дөрвөн жилд ханаж цаддаггүй шунал нь л ихэдэж шулам болсон амьтад байна даа та нар
2016/10/10 103.229.123.150
сонгогчид
Нямдож гишүүнийг та нар шиг нохой толгойт новшнууд сонгоогүй УБ хотын ХАН-УУЛ дүүргийн иргэд бид сонгосон юм шүү .Харин та нар далд ор.Хөөрхийс хэний гар хөл бологсод юм бол доо.
2016/10/10 103.229.123.150
Manangiin nam
1990 on dawtagdah wii de ardiin namiinhan songuuliar yu gej uilan dugarch bsanaa martsiin blgui de huuhed l bol huuhed shde
2016/10/10 141.0.14.200
Цэндийн Нямдорж
Огцор Огцор Огцор ! ! !
2016/10/10 112.72.11.114
  • Recent
  • Most Read
  • Most Comment