8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр суурь: АН, МАН-ын гишүүдийн аль, алиных нь эсэргүүцэлтэй тулгарсан 1 хувийн татварын хууль

2016-10-10 09:56:00

Засгийн газраас өргөн мэдүүлсэн аж, ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хэрвээ уг хуулийн төсөл УИХ-ын чуулганаар батлагдаж чадвал жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мал аж, ахуй газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарынхан 1 хувийн орлогын албан татварыг төлөх юм. Өөрөөр хэлбэл, дээрх дөрвөн салбарын орлогын албан татварыг 90 хувиар бууруулж байна гэсэн үг. Гэхдээ Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулахдаа ямар ч тооцоо судалгаа хийгээгүй мөн аж, ахуй нэгжүүдээ ялгаварласан хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж байгаа юм. МАН-ын гишүүдийн зүгээс ч мөн эсэргүүцэлтэй тулгараад буй уг хуулийн төслийг хэрэгжүүлснээр нийт хэдэн аж, ахуй нэгж хамрагдаж хэдэн төгрөгийн татварыг төвлөрүүлэх талаар Засгийн газар тооцоолоогүй байгаа гэх. Цаашлаад татварын хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй аж, ахуй нэгжүүдэд ямар хор, хохиролтойг урьдчилан хараагүй байна. Хамгийн ноцтой нь жилийн орлого нь 1.5 тэрбумаас их томоохон аж, ахуй нэгжүүд уг татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд  компаниа задалж олон жижиг хэсэгт хувааж магадгүй гэнэ. Тэгэхээр энэ мэтчилэн олон талын судалгааг хийх шаардлагатай гэж УИХ-ын гишүүд үзэж байгаа юм.

 

Ингээд энэ талаар УИХ-ын гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе.

 

УИХ-ын гишүүн О.Батнасан: Мод үржүүлгийн аж ахуй эрхэлдэг цөөхөн компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулах хэрэгтэй

Ойн аж, ахуй буюу мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хамруулах нь зүйтэй. Учир нь байгаль, орчин хүлэмжийн хийн асуудал хурцаар тулгамдаад байна. Мөн загас үржүүлгийн аж, ахуй байна. Тэднийг татварын бодлогоор дэмжиж байж энэ салбараа хөгжүүлнэ. 

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Дөрвөн салбарыг татвараас хөнгөлөх нь дутуу, дулимаг санагдаж байна

Төр буй дор татвар байдаг. Гэхдээ төр татварыг жигд шударга авах ёстой. Дөрвөн салбарыг онцлоод ороод ирсэн нь дутуу, дулимаг санагдаж байна. Энэ нь өөрөө нийгэмд маргаан үүсгэчих вий. Жишээ нь загас, зөгийний аж, ахуй нэгжүүдийг мал аж, ахуйдаа оруулах юм уу эсвэл хүнсий салбартаа оруулах юм уу. Энэ мэт эргэлзээтэй зүйл олон байна. Халуун усны чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж, ахуй нэгжийг татвараас 100 хувь хөнгөлдөг жишиг дэлхийн нийтийн хэмжээнд байдаг. Тэгэхээр халуун усны газруудыг татвараас мөн хөнгөлөх хэрэгтэй. Архи, тамхи, үүрэн телефеноос салбараас бусад бүх салбарыг нэг хувийн татварт хамруулах хэрэгтэй. Ингээд хамруулчихвал 20 тэрбумын л зөрүү гарч байна шүү дээ. Тэгэхээр аж, ахуй нэгжүүдийнхээ хүрээг тэлж татварын хөнгөлөлтөд хамруулмаар байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Хэнийх нь ах дүүгийн бизнес тэр дөрвөн салбарт нь орохгүй байгаа юм

Хэнийх нь ах дүүгийн бизнес тэр дөрвөн салбарт нь ороод байгаа юм. Хэнийх нь орохгүй байгаа юм. Хэрэв үнэхээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихээр шийдсэн бол шууд л бүгдийг нь татвараас чөлөөл л дөө. Жижиг бизнес эрхлэгчдийг татваргүй болгочихъё л доо.

УИХ-ын гишүүн Д.Ганболд: Аавын хүүг алагчилж болохгүй

Энэ бол худалдааны эсвэл онцгой, гаалийн албан татвар биш. Аж, ахуй нэгжийн орлогын албан татвар. Тэгэхээр аавын хүүг алагчилж болохгүй. Аж, ахуй нэгжийн орлогын албан татвараар нэг л бодлого барьж байгаа бол том, жижгээр нь ялгаварлаж болохгүй. Ингэвэл бусад нь юу болох вэ. Үүнийг ажлын хэсэг онцгой анхаарах ёстой. 1.5 тэрбумаас доош орлоготойг нь татварын хөнгөлөлтөд хамруулж байна. Харин 1.5 дээш орлоготойг нь яах юм. Дөрвөн жилийн хугацаанд татварын бодлого ямар байх ёстойг цогцоор нь авч үзэх хэрэгтэй юм. Нэг зүйлийг өм, цөм авч ярих юм бол эдийн засгаа улам унагах вий гэдэг болгоомжлол байна. Монгол хүний дэлхийд гарах зүйл бол оюуны хөдөлмөр шүү дээ. Үүнд програм хангамж, мэдээлэл зэрэг орно шүү дээ. Ирээдүйд оюуны ажлыг дэмжих гарц нь саяын татварын хөнгөлөлтөд хамруулах байсан юм. Татварын цаашдын нэгдсэн бодлогыг Засгийн газар боловсруулах ёстой.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Оюуны бизнес эрхлэгчдээ энэ татвараар дэмжих ёстой

Энэ хуулийн тооцоо судалгаа нь хийгдээгүй санагдаж байна. Эерэг, сөрөг ямар үр дагавар гарах талаар судалж үзсэн үү гэдэг асуулт байгаа. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд бүх салбарын мэргэжилтнүүд байлгаж байгаад хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой.  Олон, олон оюуны бизнес эрхэлдэг аж, ахуй нэгжүүд бий. Инновацийн салбараа бид дэмжих ёстой. Аялал жуулчлалын салбарыг дэмжих ёстой. Мөнгө олох салбараа дэмжихгүйгээр хөгжихгүй.

 

С.Эрдэнэ: Ингэж байхаар ААНОАТ-ын хувь хэмжээг 0 хувь болгочихвол яасан юм бэ.

 Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг эрхэлж буй бизнесийнх нь чиглэл, төрлөөр ялгаварлан, татвар ногдуулж байхаар шууд ААНОАТ-ын хувь хэмжээг 0 хувь болгочихвол яасан юм бэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэлийг хасах ёстой

Хуулийн төсөлд 4 салбар онцолж байгаагаас газар тариалан, барилгын материалын үйлдвэрлэлийг хасах ёстой гэж үзэж байна. Ашигтай загвар, шинэ бүтээл гаргаж буй гар утасны апплейкшн бусад эрэлт хэрэгцээтэй програм үйлдвэрлэдэг оюуны бүтээл эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй. Инноваци, техник технологийн дэвшлийг нэвтрүүлж буй залуучуудаа дэмжихгүй юм бол бид цаашид уламжлалт хэдэн салбараасаа өөр ахисан зүйлгүй улс болох нь ээ."

О.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Газар тариалан татаас авдаг байж татвараас чулээгдэнэ гэдэг арай юм бишуу . Барилга бол буур бишээ. Хамгийн бэлэн хэрэгчлэгчтэй салбар бусуу. Уйл ажиллагаа явуулдаг болгон татвараа тулэх нь шударга
2016/10/12 103.26.194.219
ОЮУН УХААН
УЧРАЛЫН ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА Ч НЯЛХААРАЙ БАЙНАА ХӨӨРХИЙ, АРГАГҮЙ ДЭЭ,,,ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЖ ЮУ БАЙДГЫГ МЭДЭХГҮЙ ОЮУТНЫ ТӨЛБӨР ГЭДЭГ БЭЛЭН МӨНГӨӨР УГЖУУЛЖ ЯВАА АМЬТАН ХӨӨРХИЙ ДЭЭ САЙН УНШ,САЙН СУДАЛ УХААНАА ТЭЛ,
2016/10/10 202.179.4.30
zochin
Монголын модны салбар төрийн халамж хараа хяналтаас гадуур явдаг Модны салбараа дэмж тэгвэл их юм орж ирнэ гадны туршлагыг хар жишээ ньГерман жилд ойгоосоо 180 тэрбум евро олдог үүнийг бид бодох л асу
2016/10/10 103.26.194.246
zochin
модны салбар хаачив юу болж байна Манай улсаас бусад улсад модны салбарт ажиллагсад хамгийн баян нь төрийн бодлогын 1-рт явдаг гэтэл манайх модны салбарыг уландаа гишгэчихсэн хамгийн ядуу салбар
2016/10/10 103.26.194.246
Ардчилсан Монголын иргэн
МАН үнэхээр дампуу болжээ нөгөө Орос ЗИС ногоондоо суучихаад араа нь мултарчихсан юм шиг л ухраад социализмруугаа давхичихлаа энэ намыг тэр өнгөрсөн социализмтай нь үүрд баяртай гэх болжээ
2016/10/10 202.9.42.25
  • Recent
  • Most Read
  • Most Comment